-2.7 C
Ulaanbaatar
Лхагва, 3 сар 11, 2026

Дайны эрсдэлтэй бүсээс Монгол 91 иргэнээ тусгай нислэгээр татан авлаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Ойрх Дорнодод үүсээд буй дайны нөхцөл байдлаас шалтгаалан зарим улс агаарын замаа хааж, олон улсын нислэгүүдийг хязгаарласнаар бүс нутгаас иргэдээ татан авах ажиллагаа олон оронд зэрэг эхэлжээ.

Сүүлийн өдрүүдэд цэргийн ажиллагаа идэвхжсэн бүс рүү зөвхөн хүмүүнлэгийн болон нүүлгэн шилжүүлэлтийн чиглэлийн, мөн гаднын улс орнууд иргэдээ татан авах онцгой үүргийн нислэгүүд л үйлдэгдэж байгаа талаар мэдээлж байна.

Энэ нөхцөлтэй уялдан Монгол Улсын Засгийн газар дайны эрсдэлтэй бүсэд байсан иргэдээ татан авах шийдвэр гаргаснаар Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Улаанбаатар–Дубай–Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг амжилттай гүйцэтгэж, 91 иргэнийг эх оронд нь авчирлаа.

МИАТ ТӨХК-ийн зүгээс иргэдийн амь нас, аюулгүй байдлыг хангах зорилгоор 23 хүний бүрэлдэхүүнтэй нислэгийн багийг илгээсэн бөгөөд ажиллагааг United Arab Emirates Air Force болон Иргэний нисэхийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж, амжилттай хэрэгжүүлсэн байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу