Найрамдал мөсөн талбайн мөчид: дөрөвдүгээр тойрог старт авлаа
Монголын хоккейн холбооны 2025–2026 оны лигийн аварга шалгаруулах тэмцээний тойргийн тоглолтууд орон нутагт цувралаар үргэлжилж байна. Лигийн дөрөвдүгээр тойргийн тоглолтууд өнөөдрөөс Дархан-Уул аймгийн Найрамдал мөсөн талбайд эхэллээ. Энэ өдөр хоёр тоглолт болох бөгөөд тойргийн тоглолтууд хоёрдугаар сарын 15-нд өндөрлөж, нэгдсэн дүн албан ёсоор гарах юм.
Одоогийн байдлаар лигийг тэргүүлж буй багууд
2025–2026 оны лигийн аварга шалгаруулах тэмцээний явцаар багуудын онооны байдал дараах байдлаар байна.
- “Спеппе Монстерс” – 33 оноо
- “Шарын гол” – 24 оноо
- “Хангарьд” – 18 оноо
- “Дархан” – 10 оноо
- “Багануур” – 5 оноо
Ингэснээр “Спеппе Монстерс” баг хамгийн өндөр оноотойгоор лигийг тэргүүлж, “Шарын гол”, “Хангарьд” багууд арын шугамд өрсөлдөөнийг үргэлжлүүлж байна. Харин “Багануур” баг одоогоор таван оноотойгоор хэсгийн сүүлд бичигдэж байгаа ч тойргийн тоглолтууд үргэлжилж байгаа тул байрлал өөрчлөгдөх боломж нээлттэй хэвээр байна.





