2025–2026 оны улирлын 3-р тойрог “Дархан юнайтед арена”-д эхэллээ
Монголын волейболын үндэсний дээд лигийн 2025–2026 оны улирлын гуравдугаар тойргийн тоглолт үргэлжилж байна. Гуравдугаар тойргийн тоглолтууд өнөөдрөөс эхлэн дөрвөн өдрийн турш Дархан-Уул аймгийн “Дархан юнайтед арена”-д болох бөгөөд өнөөдөр дөрвөн тоглолт хийх хуваарь гарчээ.
Улирлын явц: багууд 15 тоглолт хийж, тэргүүлэгчид тодров
2025–2026 оны лигийн албан ёсны нээлт болсноос хойш эрэгтэй, эмэгтэй багууд тус бүр 15 тоглолт хийжээ. Одоогоор эрэгтэйчүүдээс “Төв Миг”, эмэгтэйчүүдээс “Хилчин” баг тэргүүлж байна.
Дарханд болох тоглолтын хуваарь
Арванхоёрдугаар сарын 18
12:30 цагт: Хашхан-Ижил Алтай
15:00 цагт: Энержи-Мегастарс
17:30 цагт: Алтайн барс-Дархан Могулс
20:00 цагт: Хобби Эйс-Хилчин
Арванхоёрдугаар сарын 19
12:30 цагт: Уурхайчин-Хөвсгөл 7 од
15:00 цагт: Натур Бакс-Минтонетт Говь
17:30 цагт: Дархан Могулс-Минтонетт Говь
20:00 цагт: Төв Миг-Эс Жи Хокс
Арванхоёрдугаар сарын 20
12:30 цагт: Хобби Эйс-Ижил Алтай
15:00 цагт: Алтайн барс-Мегастарс
17:30 цагт: Хашхан-Хилчин
20:00 цагт: Энержи-Дархан Могулс
Арванхоёрдугаар сарын 21
09:00 цагт: Минтонетт Говь-Хөвсгөл 7 од
11:30 цагт: Эс Жи Хокс-Минтонетт Говь
14:00 цагт: Төв Миг-Натур Бакс
20:00 цагт: Дархан Могулс-Уурхайчин





