-26.9 C
Ulaanbaatar
Мягмар, 12 сар 16, 2025

ДАШТ-2026-ийн финалын тасалбар Нью-Йоркт 7 дахин үнэтэй болов

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Финалын үнэ фенүүдийн дургүйцлийг төрүүлэв

Нью-Йорк хотноо 2026 оны долоодугаар сарын 19-нд болох “ДАШТ -2026”-ийн шөвгийн тоглолтын тасалбарын үнэ олон улсын хөгжөөн дэмжигчдийн шүүмжлэл дагуулж байна. Уг тоглолтын тасалбар 2022 онд Катарт болсон финалын тасалбараас долоо дахин өндөр үнэтэй байгаа талаар ВВС мэдээлжээ. Английн хөгжөөн дэмжигчдийн холбоо энэ үнийг хөгжөөн дэмжигчдэд үзүүлсэн ФИФА-гийн “алганы амт” гэж нэрлэсэн байна.

ФИФА-гийн тогтоосон гурван үнийн ангилал

ФИФА финалын тоглолтод дараах гурван зэрэглэлийн үнийг тогтоожээ.

  • Хамгийн хямд тасалбар: 4185 ам.доллар
  • Стандарт тасалбар: 5560 ам.доллар
  • Премиум тасалбар: 8860 ам.доллар

Мөн хүүхэд болон бусад ангиллын үзэгчдэд үнэ хөнгөлөхгүй гэж мэдээлэгдэж байна. Харин Катарын ДАШТ-ний гол тоглолтын тасалбар 590 ам.доллараас эхэлж байсан юм.

Бусад тоглолтууд ч өндөр үнэтэй хэвээр

ДАШТ-ний бусад тоглолтуудын тасалбарын үнэ мөн өндөр байгаа тухай дурдсан байна. ФИФА “тасалбарын үнэ тогтоох” гол шалгуур нь оролцогч багуудын нэр алдраас хамаарна гэж мэдэгдсэн бөгөөд үүний жишээгээр Английн багийн тоглолт Шотландынхоос үнэтэй байгаа аж.

Финал хүртэлх нийт өртөг: 6850$-оос 16 мянга хүртэл

Финал хүрэх хүртэлх найман тоглолтыг нэг хөгжөөн дэмжигчийн хувьд хамгийн хямд суудлаар тооцвол 6850 ам.доллар, дундаж үнийн сегментээр 11.2 мянга ам.доллар орчим, шилдэг байрлалын суудал 16 мянган ам.доллар болж байгаа талаар мэдээлжээ. Энэ тооцоонд замын зардал, байр сууц, хоолны мөнгө ороогүй ч мөнгөн дүн нь өндөрт тооцогдож байна.

Дэлхийн хөгжөөн дэмжигчдийн нэгдэл ФИФА-д хандсан ч хариу ирээгүй

Дэлхийн хөгжөөн дэмжигчдийн нэгдлээс үнийн асуудлыг дахин нягталж, тасалбарын борлуулалтыг түр зогсоохыг ФИФА-д уриалсан ч одоогоор хариу өгөөгүй гэж мэдээлсэн байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here