II улирал нэгдүгээр сарын 26-нд эхэлнэ
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын 2025-2026 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирал нэгдүгээр сарын 26-нд буюу ирэх долоо хоногийн Даваа гарагт эхлэхээр байна.
Бие даалт, амралт болон III улирлын эхлэл, сүүний хөтөлбөрийн өөрчлөлт
Хоёрдугаар улирлын бие даалтын долоо хоног гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 3-нд тохиох бөгөөд үүний дараа улирлын амралт нэг долоо хоног үргэлжилнэ. Харин гуравдугаар улирлын хичээл дөрөвдүгээр сарын 13-нд эхлэх хуваарьтай байна. Мөн энэ хичээлийн жилийн хоёрдугаар улирлаас эхлэн нийслэлийн 1-5 дугаар ангийн 189,600 сурагч долоо хоногт гурван өдөр үндэсний үйлдвэрүүдийн сүү уух зохицуулалт хэрэгжиж эхэлжээ.






