18.1 C
Ulaanbaatar
Ням, 7 сар 13, 2025

“ДЦС-3”-ын генератор шатаж, нийслэлийн эрчим хүчний аюулгүй байдалд анхаарал хандуулах шаардлагатай боллоо

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

2025 оны зургаадугаар сарын 2-ны өдөр 00:25 цагт Онцгой байдлын албанд “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн өндөр даралтын цехээс гал гарч байгаа тухай дуудлага иржээ. Галын голомт нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах тус станцын 9 дүгээр турбиний генератор байсан бөгөөд гал түргэн тархаж, хана, дээврийн хэсэгт хүрсэн байна.

Дуудлагын дагуу Онцгой байдлын ерөнхий газар болон нийслэлийн Онцгой байдлын газар, Аврах анги, мөн зургаан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ангиуд, Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн алба хаагчид газар дээр нь очин галын голомтыг унтраах ажиллагааг яаралтай эхлүүлжээ.

Галын улмаас 50х230 метрийн талбай бүхий өндөр даралтын цехийн 9 дүгээр турбиний генератор, мөн барилгын зүүн урд хана, дээврийн хэсэг шатсан бөгөөд тухайн генератор нь ДЦС-3-ын үндсэн тоноглолд тооцогддог, дулааныг цахилгаан болгон хувиргадаг чухал төхөөрөмж юм. Энэ нь эрчим хүчний үйлдвэрлэлийн үйл явцад голлох нөлөөтэй хэсэг бөгөөд гэмтлийн улмаас цахилгаан хангамжид доголдол үүсэх эрсдэлтэй байна.

Одоогоор галын шалтгаан, хохирлын хэмжээ албан ёсоор тогтоогдоогүй байгаа бөгөөд мэргэжлийн байгууллагууд газар дээр нь шалгалт явуулж, нөхцөл байдлыг үнэлж эхэлжээ. Гал түймрийн улмаас хүний амь нас эрсдсэн тухай мэдээлэл гараагүй байгаа ч тухайн станцын аюулгүй ажиллагаа, засвар үйлчилгээний зохион байгуулалт зэрэгт хяналт, үнэлгээ хийх шаардлага бий болсныг энэ тохиолдол харуулж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here