Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн улирлын тоглолтууд дуусч, плей-офф шатанд өрсөлдөх багууд бүрэн тодорлоо. Хасагдах шатны эхний тоглолт энэ сарын 28-нд “Эс Жи Эйпс” болон “Завхан Бродерс” багуудын тоглолтоор эхлэхээр байна.
Улирлын дүнгээр хүснэгтийг “Эс Жи Эйпс” баг тэргүүлж, “Хасын Хүлэгүүд” удаалсан бол “Би Эс Эйч Найтс” гуравдугаарт бичигджээ. Харин “Монголианс” улирлаа дуусгасан ч дээд лигтээ үлдэх эрхээ хадгалсан байна. Үүний зэрэгцээ лигийн гурван удаагийн мөнгөн медальт “Бишрэлт Металл” баг Хөгжлийн лиг рүү унах нь тодорхой болжээ.
Плей-оффын эхний шатанд дараах дөрвөн хослол өрсөлдөнө. Цуврал бүрт дөрвөн хожил байгуулсан баг дараагийн шатанд шалгарах журмаар үргэлжилнэ.
- Эс Жи Эйпс – Завхан Бродерс
- Хасын Хүлэгүүд – Дархан Юнайтед
- Би Эс Эйч Найтс – Хаан Шонхрууд
- Майнерс – Бодонгууд
Эхний дөрвөн тоглолтын хуваарь дараах байдлаар гарчээ.
2-р сарын 28
13:40 цагт: Эс Жи Эйпс – Завхан Бродерс
16:10 цагт: Майнерс – Бодонгууд
3-р сарын 1
13:40 цагт: Хасын Хүлэгүүд – Дархан Юнайтед
16:10 цагт: Би Эс Эйч Найтс – Хаан Шонхрууд





