7.1 C
Ulaanbaatar
Даваа, 5 сар 19, 2025

Дэлхийн “Дархлаажуулалтын 7 хоног”-ийг “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриан дор тэмдэглэж байна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Дэлхий даяар “Дархлаажуулалтын 7 хоног”-ийг 2012 оноос хойш жил бүрийн дөрөвдүгээр сард тогтмол зохион байгуулж ирсэн бөгөөд энэ хүрээнд халдварт өвчнөөс сэргийлэх дархлаажуулалтын ач холбогдлыг олон нийтэд таниулах үйл ажиллагаа өрнөдөг уламжлалтай.

Энэхүү арга хэмжээний хүрээнд халдварт өвчний хор уршиг, вакцинжуулалтын үр ашиг, товлолын дагуу цаг хугацаанд нь бүрэн хамрагдах шаардлагын тухай нотолгоонд суурилсан үнэн зөв мэдээллийг иргэдэд хүргэж, хоцорсон тохиолдолд нөхөн дархлаажуулалтад хамрагдах хэрэгцээ, ач холбогдлын талаар ч мөн тодорхой мэдээлэл өгдөг.

Энэ жилийн “Дархлаажуулалтын 7 хоног”-ийг “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриан дор 2025 оны дөрөвдүгээр сарын 24-нөөс 30-ны өдрүүдэд улс орон даяар өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж байна.

Монгол Улс дархлаажуулалтын үйл ажиллагаанд онцгой ач холбогдол өгч, санхүүжилтийг тогтмол нэмэгдүүлж ирсэн. Тухайлбал, 2010 онд дархлаажуулалтын зардал 2.6 тэрбум төгрөг байсан бол 2024 он гэхэд 23.3 тэрбум төгрөг болж, 9 дахин өссөн үзүүлэлттэй байна. Энэ нь улсын төсөвт дархлаажуулалтын бодлогыг тэргүүлэх чиглэл болгосны тод илрэл юм.

Мөн Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болох “Алсын хараа-2050”-д товлолын дархлаажуулалтыг нэмэгдүүлэх, вируст гепатит болон сүрьеэгийн өвчлөлийг бууруулах зорилтыг дэвшүүлэн хэрэгжүүлж байна.

Эрүүл мэндийн байгууллагууд нийт ард иргэдийг товлолын дагуу дархлаажуулалтад хамрагдаж, 13 төрлийн халдварт өвчнөөс өөрсдийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалахыг уриалж байна. Дархлаажуулалт нь зөвхөн хувь хүний төдийгүй нийт хүн амын эрүүл мэндийг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулдгийг сануулах нь зүйтэй юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here