10.7 C
Ulaanbaatar
Мягмар, 5 сар 20, 2025

“Дэлхийн Мисс”-т оролцох Б.Эрдэнэсувд Энэтхэгийг зорилоо

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

“Miss World” тэмцээний 72 дахь удаагийн уралдаан Энэтхэгийн Теленгана хотод болох гэж байна. Энэ жил Монгол Улсыг төлөөлөн оролцохоор “Үндэсний ялагч” Б.Эрдэнэсувд шалгарсан юм.

Б.Эрдэнэсувд болон түүний амжилт

Монголын төлөөлөгчөөр оролцох Б.Эрдэнэсувд нь МУИС-ийн Улс төр судлал, Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн Улс төр судлал болон Хууль зүйн сургуулийн эрх зүй хос хөтөлбөрийн суралцагч бөгөөд Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул юм. Тэрбээр 2023 онд “Монголын сайхан бүсгүй” уралдаанд “Шүр эрдэнэ” нэрийн дэргэд “Дэлхийн мисс”-ийн үндэсний ялагч тодруулах тэмцээнд дэд байрт шалгарсан.

Гавьяат гэр бүлээс гаралтай

Б.Эрдэнэсувд нь “Буур” хэмээн алдаршсан 1926, 1928 оны наадмын түрүү бөх, даян аварга Н.Жамъян агсны удмын охин бөгөөд аав нь улсын харцага Г.Батбаяр, авга ах нь дарxан аварга Г.Өсөxбаяр юм.

Тэрбээр Монгол Улсын нэрийг дэлхий дахинд гаргах зорилгоор Энэтхэгт очиж, “Дэлхийн Мисс”-ийн 72 дахь удаагийн уралдаанд оролцохоор бэлтгэлээ хангаж байгаа юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here