10.2 C
Ulaanbaatar
Ням, 5 сар 18, 2025

“Дэлхийн Монгол наадам”-ыг 5 жил тутам зохион байгуулж, 9 хоног амардаг болох хуулийн төсөл боловсруулагджээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан d-parliament цахим платформд байршуулж, иргэдээс санал авч эхэлсэн байна.

Тус хуулийн төсөлд дараах гол заалтууд тусгагдсан байна:

Гол өөрчлөлтүүд:

  • Дэлхийн Монгол наадам:
    Тус наадмыг таван жил тутам зохион байгуулж, үндэсний бөх, хурдан морь, сур харвааны төрлүүдээр дэлхийн аварга цол олгохоор тусгажээ. Уг наадмын дүрмийг Засгийн газар батална.
  • Улсын баяр наадмын амралтын хугацаа:
    Жил бүрийн 7 дугаар сарын 10-наас 19-ний өдрийг хүртэл бүх нийтээр амрах тухай заалт нэмэгдсэн байна.
  • Гадаадад зохион байгуулагддаг үндэсний наадамд олгох цол:
    • 64 бөх барилдсан бол сумын наадамд дүйцүүлэн түрүүлсэнд сумын заан, үзүүрлэсэнд сумын начин цол олгоно.
    • 128 бөх барилдсан бол аймгийн наадамтай адилтган тав давсан бөхөд аймгийн начин, зургаа давсанд харцага, үзүүрлэсэнд заан, түрүүлсэнд арслан цол олгохоор заажээ.
      Цолыг тухайн улсын элчин сайд, наадмыг зохион байгуулах хорооны саналыг үндэслэн олгоно.
  • Уралдаанч хүүхдийн цол:
    Морь унаж уралддаг хүүхдэд “Улсын, аймаг, сумын оны шилдэг уралдаанч” цол олгох бөгөөд журмыг Морин спорт, уяачдын холбоо батална.
  • Уяачдад олгох улсын цол:
    Морьдын амжилтаас хамаарч дараах цол олгоно:
    • 4 түрүү, 8 айраг – “Улсын алдарт уяач”
    • 6 түрүү, 12 айраг (улсын баярт 1 түрүү эсхүл 2 айраг) – “Улсын манлай уяач”
    • 10 түрүү, 20 айраг (улсын баярт 2 түрүү эсхүл 4 айраг) – “Улсын тод манлай уяач”
    • Улсын баярт 6 түрүү эсхүл 8 айраг – “Улсын дархан тод манлай уяач”
  • Тэмээний уралдаан:
    Улсын аварга шалгаруулах тэмээний уралдааныг өвөл зохион байгуулж, амжилтад нь үндэслэн улсын цол олгоно. Зохион байгуулалт, цол олгох журмыг Засгийн газар батална.
  • Допингийн хяналттай холбоотой өөрчлөлт:
    Бөх болон сурын харваачдод шинжилгээний хариу гартал батламж олгож, хариу гарснаас хойш 3 хоногийн дотор албан ёсоор улсын цол олгох зохицуулалт оржээ.

Хасагдаж буй заалтууд:

Хуулийн төсөлд дараах заалтуудыг хасах саналыг тусгасан байна:

  • Ерөнхийлөгчийн зүгээс улсын цол хураах шийдвэр гаргах (14 хоногийн дотор)
  • Допингийн зөрчилтэй үед цол, байрыг хураах болон нөхөн олгох үйл явцтай холбоотой заалтууд (18.5, 18.6)

Эдгээр өөрчлөлт, шинэ санаачилгууд нь баяр наадмыг илүү өргөн цар хүрээтэй, олон улсын хэмжээнд хүргэх, монгол өв соёлыг таниулах, хөдөөгийн болон гадаадад амьдарч буй монгол иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой гэж үзэж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here