-20.9 C
Ulaanbaatar
Баасан, 11 сар 28, 2025

Дэлхийн тэнгэрийг “эзэлсэн” шинэ рекорд: Дубайд хамгийн өндөр зочид буудал үүдээ нээлээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

377 метрийн өндөрт сүндэрлэх “Ciel Dubai Marina” анхны зочдоо хүлээн авч эхэллээ

Арабын Нэгдсэн Эмирт Улсын хамгийн том хот Дубай дахин нэг дээд амжилтын эзэн боллоо. Дэлхийн хамгийн өндөр зочид буудлаар тодроод буй “Ciel Dubai Marina” албан ёсоор нээгдэж, анхны зочдоо угтаж эхэлжээ. Таван одтой энэхүү цогцолбор нь зөвхөн өндөрлөг байршлаараа бус, архитектур, тансаг орчин, инженерийн шийдлээрээ ч дэлхийн аялал жуулчлалын салбарт шинэ шуугиан тарьж байна.

Өмнөх рекордыг эвдсэн шинэ аварга тэнгэр баганадсан барилга

Шинэ зочид буудал 377 метрийн өндөртэй бөгөөд үүний өмнө “дэлхийн хамгийн өндөр зочид буудал” хэмээн нэрлэгдэж байсан “Gevora Hotel” 356 метрийн өндөртэй байв. Ингэснээр Дубай дахин нэг удаа өндөр барилга, тансаг зочид буудлын шинэ босго тогтоож байна.

Дэлхийн хамгийн өндөр 10 зочид буудлын дундаас Дубайн байр суурь онцгой хэвээр. “JW Marriott Marquis Hotel”, “Rose Rayhaan”, “Burj Al Arab”, “Jumeirah Emirates Towers Hotel” зэрэг нэр хүндтэй зочид буудлууд аль хэдийн энэ жагсаалтад багтаж байсан бол одоо тэдний дээр “Ciel Dubai Marina” шинэ нэрээр нэмэгдлээ. Ингэснээр нэг хотод төвлөрсөн өндөр зочид буудлуудын тоо, чанар, танигдах байдал улам бүр өсөж байна.

82 давхар, 1004 өрөө, тэнгэртэй нийлсэн инфинити бассейн

“Ciel Dubai Marina” нь 82 давхар бүхий цамхаг бөгөөд нийт 1004 өрөөтэй. Хотын тэнгэр баганадсан шугамын дундаас ялгарч харагдах энэ барилга нь зөвхөн зочид буудлаар хязгаарлагдахгүй, өөрөө аялал жуулчлалын гол үзмэрийн нэг болоод буй.

Цогцолборын хамгийн их анхаарал татаж буй хэсэг нь дэлхийн хамгийн өндөрт байрлах инфинити бассейн юм. “Tattu Sky Pool” нэртэй энэхүү байгууламж 76-р давхарт, далайн түвшнээс дээш 310 метрийн өндөрт сүндэрлэж байна. Зочид энэхүү бассейнд орсон үедээ ч Дубайн тэнгэр баганадсан барилгууд, Marina бүсийн панорам үзэмжийг өгсөх шатнаас биш, усны түвшнээс шууд тольдон харах боломжтой нь онцлог юм.

Табан жил, 2 тэрбум дирхам: нэг хотын шинэ бэлгэ тэмдгийн үнэ цэнэ

Дубайн шинэ зочид буудлыг анх 2024 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн ч төслийн хугацаа тодорхой шалтгаанаар хойшилж, нээлт нь 2025 он руу шилжжээ. Барилгын ажлыг дуусгахын тулд ойролцоогоор 2 тэрбум дирхам буюу 544 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт шаардсан бөгөөд нийтдээ таван жилийн хугацаанд баригдсан байна.

Зочид буудлын үйл ажиллагааг “IHG Hotels & Resorts” сүлжээний “Vignette Collection” брэндийн дор ажилладаг “The First Group Hospitality” компани хариуцан явуулж байгаа бөгөөд тэдний хувьд энэ төсөл нь зөвхөн нэг үл хөдлөх хөрөнгө бус, Дубайн брэнд, архитектурын шинэ нүүр царайд томоохон хувь нэмэр оруулж буй гэж үзэж байна.

Тэнгэр баганадсан барилга бүхий улсын ээлжит дээд амжилт

АНЭУ нь 150 метрээс дээш өндөртэй барилгуудын тоогоор дэлхийд эхний гуравт багтдаг. Тус улсад энэ төрлийн 345 барилга бүртгэгдсэнээс 269 нь зөвхөн Дубай хотод төвлөрсөн байдаг. Ингэж харахад “Ciel Dubai Marina” бол Дубайн тэнгэр баганадсан хотын дүр төрхийг улам тодруулж, архитектурын шинэ давлагааг илтгэж буй байгалийн бус, харин хүний гараар бүтсэн уул мэт сүндэрлэн гарч ирлээ.

Шинэ зочид буудлын нээлт нь тансаг аялал жуулчлал, бизнес аялал, хотын брэнд, архитектурын инновацийг нэг дор нэгтгэсэн олон давхар ач холбогдолтой үйл явдал гэж шинжээчид дүгнэж байна. Ойрын жилүүдэд Дубайг зорих жуулчдын хувьд дэлхийн хамгийн өндөр зочид буудалд байрлах, эсвэл дор хаяж дээврээс нь хотыг тольдон харах нь “үзэх ёстой жагсаалт”-ын нэгэн хэсэг болох нь гарцаагүй.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here