“Тоттенхэм” клубийн хамгаалагч Дижед Спенс анх удаа Английн үндэсний шигшээ багт дуудагдлаа. Өмнө нь залуучуудын шигшээд тоглож байсан 25 настай тоглогч энэ удаа ДАШТ-ий сонгон шалгаруулалтын хүрээнд Андорра болон Сербитэй хийх тоглолтод оролцох боломжтой болжээ. Спенс өнгөрсөн улиралд “Тоттенхэм” клубын үндсэн бүрэлдэхүүнд багтаж, гурван багийн төлөө тоглосон туршлагатай.
Хэрвээ Спенс талбайд гарвал Английн эрэгтэй шигшээ багийн түүхэнд анхны мусульман тоглогч болж, түүхэнд нэрээ бичих болно. Тэрээр: “Энэ бол үнэхээр ерөөлтэй. Хамгийн хүнд мөчүүдэд ч би бурханд итгэж ирсэн. Одоо бусдад урам зориг өгмөөр байна,” гэжээ.