13.1 C
Ulaanbaatar
Бямба, 6 сар 14, 2025

Долларын ханш тэнгэрт хадав: Төгрөгийн эсрэг 3600 төгрөг давлаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Сүүлийн өдрүүдэд тогтворжсон мэт харагдаж байсан ам.долларын ханш гэнэт огцом өсч, төгрөгийн эсрэг 3600 төгрөгийн босгыг давлаа. Валютын “Найман шарга” зах дээр ам.долларын ханш өчигдөр орой 18:32 цагийн байдлаар 3605 төгрөгт хүрсэн нь өмнөх өдрөөс таван төгрөгөөр өссөн үзүүлэлт боллоо.

Манай улсад долларын хоёр төрлийн ханш албан ёсоор хэрэглэгддэг. Түүний нэг нь гудамжны ханшаар нэрлэгддэг “Найман шарга” захын ханш бол нөгөө нь Монголбанкны албан ханш юм. Монголбанкны өчигдрийн ханшаар ам.доллар 3575.95 төгрөгтэй тэнцэж байсан нь гудамжны ханшаас нэлээд доогуур үзүүлэлт юм.

Монголбанкны зүгээс ам.долларын ханш цаашид суларна гэсэн хүлээлттэй байгаа хэдий ч дэлхийн зах зээл дээрх нөхцөл байдал өөр чиг хандлагыг илтгэж байна. АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп дахин тарифын асуудлыг сөхсөнөөр долларын ханш буурахад хүрсэн гэж Bloomberg TV мэдээлсэн байна.

Bloomberg-ийн мэдээлснээр “Bloomberg Dollar Spot Index” өчигдрийн арилжаагаар 0.3 хувиар суларч, 2023 оны долоодугаар сараас хойших хамгийн доод түвшиндээ хүрсэн байна. Үүнээс гадна ирэх нэг жилийн хугацаанд ам.долларын ханш 10 орчим хувиар буурах төлөвтэй байгааг тус мэдээллийн хэрэгсэл онцолжээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here