-12.9 C
Ulaanbaatar
Ням, 3 сар 1, 2026

Дорнод аймагт байрны дээврээс үсрэх гэж байсан 13 настай охиныг аврагчид буулгажээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр багт орших орон сууцны байрны зургаан дахь давхрын дээвэр дээр 13 настай охин амиа хорлохыг завдсан тохиолдол бүртгэгджээ.

Аймгийн Онцгой байдлын газарт хоёрдугаар сарын 26-ны 18:02 цагт холбогдох дуудлага ирсний дагуу Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид дөрвөн минутын дотор, 18:06 цагт хэргийн газарт хүрчээ.

Газар дээр нь очсон аврагчид дээврийн хэсэгт гарсан охиныг яаралтай ятган тайвшруулж, аюулгүй байдлыг хангасны дараа буулгахад амжилттай болжээ. Үүний үр дүнд нэг иргэний амь нас аврагдсан байна.

Одоогоор охинд сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх болон нөхцөл байдлыг тодруулах ажлыг холбогдох байгууллагууд хамтран явуулж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу