13.8 C
Ulaanbaatar
Ням, 5 сар 18, 2025

Дорнод аймагт Хятад иргэнийг бүлэглэн зодож, амь насыг нь хөнөөсөн хэрэгт холбогдсон этгээдүүдэд ял оноолоо

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

2025 оны дөрөвдүгээр сарын 17-нд Дорнод аймгийн Хэрлэн суманд байрлах нэгэн хоолны газарт ноцтой хүн амины хэрэг гарчээ. Шүүгдэгчид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ БНХАУ-ын иргэн болох хохирогчийг бүлэглэн зодож, амь насыг нь хөнөөсөн хэргийг шүүхийн байгууллага эцэслэн шийдвэрлэж, холбогдогч нарт ял оноолоо.

Тодруулбал, хэргийг шалгах явцад хохирогч нь Монголд ирээд монгол эмэгтэйчүүдийг гадаад улсад зуучлах зорилготой байсныг илтгэх мэдээлэл гарсан боловч уг хэрэг нь хувийн таарамжгүй харилцаанаас үүдэлтэй, архидан согтуурсны улмаас олон нийтийн газар зодоон үүсгэж, нийтийн хэв журмыг ноцтой зөрчсөнөөс болж амь хохирсон гэж шүүх дүгнэсэн байна.

Шүүхээс:

  • Шүүгдэгч Г-г хүнийг алах, мөн олон нийтийн газар бүлэглэн хүч хэрэглэж, амь нас хохироосон гэм буруутайд тооцож, нийт 10 жилийн хорих ялаар шийтгэлээ.
  • Шүүгдэгч Б-ыг нийтийн хэв журмыг зөрчиж, бүлэглэн хүч хэрэглэж амь нас хохироосон гэж үзэн 2 жилийн хорих ялаар шийтгэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс хэрэг гарснаас хойш шүүгдэгчид уучлал гуйгаагүй, хохирол барагдуулаагүй гэж шүүхэд мэдэгдэж, сэтгэл санааны болон бусад зардлыг нэхэмжилж байгаагаа илэрхийллээ.

Түүнчлэн хэргийг шалгах явцад шинжээчийн дүгнэлт, хохирогчийн чандарласан хугацаатай холбоотой зөрүү, шүүхийн шатанд үүссэн анхаарал татсан нөхцөл байдлыг ч хохирогчийн тал шүүгдэж буй хэрэгт нэмж тайлбарласан юм.

Шүүхийн шийдвэр гарснаар уг хэрэг өндөрлөж байгаа бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гадаад иргэн холбогдсон ноцтой хэрэгт ийм хэмжээний шийтгэл оноосон анхны тохиолдлын нэг болж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here