57 кг-д С.Жигүүр хүрэл медаль хүртэв
Хэдхэн хоногийн өмнө зохион байгуулсан Монгол Улсын гавьяат тамирчин Ж.Даваажавын нэрэмжит чөлөөт бөхийн 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Айраг сумын харьяат Сарантуяагийн Жигүүр хүрэл медаль хүртжээ.
С.Жигүүрийн өмнөх амжилтууд
Тэрээр “Аварга” дээд сургуулийн тамирчин байхдаа оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байсан. Мөн 2024 онд “U23” хүртэлх насны улсын аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн 57 кг-ын жинд Монгол Улсын аваргаар шалгарч байжээ.
74 кг-д Ш.Дэлэг мөн хүрэл медальтай
Тус тэмцээний насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд Айраг сумын харьяат “Хилчин” спорт хорооны бөх Шинэбаярын Дэлэг амжилттай барилдаж, хүрэл медалийн эзэн болсон байна. Тэрээр өмнө нь улсын чанартай олон тэмцээнд медальт байрт шалгарч байсан бөгөөд ирээдүйтэй залуу тамирчинд тооцогддог аж.





