-17.9 C
Ulaanbaatar
Даваа, 1 сар 12, 2026

Дотоодын цэргийн штабын даргын суудалд хурандаа Н.Лхагвасайхан очлоо

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Томилгооны шийдвэр

Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар хурандаа Н.Лхагвасайханыг Дотоодын цэргийн штабын даргаар томилсон байна.

Албан тушаал хүлээлцэх ажиллагаа

Өнөөдөр (2026.01.12) албан тушаал хүлээлгэн өгөх ажлыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Зөвшөөрөл, бүртгэлийн хэлтсийн дарга А.Энх-Эрдэнэ, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал О.Ганбат, мөн газрын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Зохион байгуулалт, хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй комисс гүйцэтгэв.

Өмнөх ажил, туршлага

Дотоодын цэргийн штабын даргаар томилогдсон хурандаа Н.Лхагвасайхан өмнө нь Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны даргаар ажиллаж байсан юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу