-31.9 C
Ulaanbaatar
Пүрэв, 1 сар 15, 2026

Дубайн шоколаднаас төрсөн “Дубай жигнэмэг” Солонгост гал шиг тархаж байна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Дэлхийд хит болсон шоколаднаас санаа авсан шинэ амттан

Пистачо крем, нэг төрлийн самрын үйрмэг, Ойрх Дорнодын уламжлалт амттан кунафагаар дүүргэсэн “Дубай шоколад” өнгөрсөн онд дэлхий даяар алдаршиж, эрэлт нь огцом өссөн. Үүнээс санаа авч бүтээгдсэн “Дубай жигнэмэг” өнөөдөр Өмнөд Солонгосын зах зээлд хүчтэй давалгаа үүсгээд байна.

“Жигнэмэг” нэртэй ч цагаан будааны бялуутай төстэй бүтэцтэй

Эрэлт хэт өндөр байгаа тул урьд нь гурилан бүтээгдэхүүн худалдаалдаггүй байсан зарим ресторан хүртэл цэсэндээ нэмэх болсон гэж мэдээлэв. Хэдийгээр “жигнэмэг” гэж нэрлэж байгаа ч уг амттан нь цагаан будааны бялуутай илүү төстэй бүтэцтэй бөгөөд дүүргэгчээр пистачо крем, кунафа, маршмаллоу зэрэг орц ашигладаг байна. Дэлгүүрүүдэд хэдхэн минутын дотор хэдэн зуугаараа зарагдах болсон нь эрэлтийн цар хүрээг илтгэнэ.

Үнэ өсөх төлөв, борлуулалтын рекорд, хуурамч бүтээгдэхүүний асуудал

Одоогийн үнэ нь 5,000–10,000 воны хооронд хэлбэлзэж байгаа ч эрэлтээс шалтгаалан цаашид нэмэгдэх магадлалтай гэжээ. Өнгөрсөн оны есдүгээр сард Ive хамтлагийн гишүүн Чан Вон Ён Инстаграмдаа уг амттаны зургийг нийтэлснээр олон нийтийн анхаарал бүр ч хүчтэй төвлөрсөн байна. Өнөөдөр энэ бүтээгдэхүүнийг дэлгүүр, нарийн боовны газруудаас гадна ресторан, сүши баар, хүйтэн гоймонгийн газрууд хүртэл худалдаалдаг болжээ.

CU жижиглэн худалдааны сүлжээ аравдугаар сард “Дубай жигнэмэг” зарж эхэлснээс хойш хэдхэн сарын дотор 1.8 сая ширхгийг борлуулсан байна. “Манай үйлдвэрийн хүчин чадал зах зээлийн эрэлтийг хангаж дийлэхгүй байна” гэж тус компанийн төлөөлөгч саяхан Ёнхап агентлагт ярьсан гэж мэдээлжээ. Эрэлтийг дагаад нэг хэрэглэгч бүтээгдэхүүн зардаг цэгүүд болон нөөцийн хэмжээг бодит цаг дээр харуулдаг дижитал газрын зураг хүртэл бүтээсэн байна. Зарим дэлгүүр нэг хүнд зарах дээд хэмжээг тогтоож эхэлсэн бөгөөд үүнтэй зэрэгцэн хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэж, борлуулах үзэгдэл гарч эхэлснийг Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлжээ.

Эх сурвалж: BBC

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу