Нийтийн биеийн тамир, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих зорилготой “Дугуйтай Улаанбаатар–2025” олон нийтийн өдөрлөг Улаанбаатар хотын төв талбайд амжилттай үргэлжилж байна.
Өдөрлөгийн хүрээнд мэргэжлийн болон сонирхогч дугуйчдын дунд төрөл бүрийн тэмцээн, уралдаан зохион байгуулагдаж байгаа бөгөөд дараах үйл ажиллагаанууд өрнөж байна:
- Дугуйн спортын клубуудын танилцуулга
- Дугуй болон дагалдах хэрэгслийн үзэсгэлэн, худалдаа
- Дугуйны засвар үйлчилгээ
- Банк, санхүүгийн байгууллагуудын ногоон зээлийн бүтээгдэхүүний танилцуулга
- Дугуй сонирхогчдод зориулсан чөлөөт худалдааны талбай
Түүнчлэн дараах төрлүүдийн уралдаан тэмцээнүүд зохион байгуулагдаж байна:
- Дугуйн парад
- 20 км-ийн засмал замын уралдаан
- 4–5 насны хүүхдүүдийн тэнцвэрт дугуйн уралдаан
- BMX болон тэнцвэрт дугуйн уралдаан
- Виртуал дугуйн уралдаан
“Дугуйтай Улаанбаатар–2025” өдөрлөг нь нийслэлийн иргэдийг спортоор хичээллэхэд уриалан дуудаж, байгальд ээлтэй, эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлж буйгаараа онцлогтой юм.