27.1 C
Ulaanbaatar
Ням, 7 сар 13, 2025

Дунд насанд жингээ хасах нь урт наслах, өвчлөлөөс сэргийлэхэд үр дүнтэй болохыг судалгаа харуулжээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

40-60 насны хүмүүсийн биеийн жинг бууруулах нь эрүүл мэндэд урт хугацаанд эерэг нөлөөтэйг Финландын Хельсинкийн их сургуулийн багийн хийсэн шинэ судалгаа нотолсон байна. Уг судалгааны үр дүнг энэ долоо хоногт JAMA Network Open шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлжээ.

Судалгааны үндсэн агуулга:

1964–2013 оны хооронд амьдарч байсан 23,000 орчим хүний эрүүл мэндийн мэдээлэлд үндэслэн судалгаа хийжээ.

Судалгаанд хамрагдагсдыг жин нэмсэн, бууруулсан, хадгалсан гэсэн гурван бүлэгт ангилсан.

Биеийн жингийнхээ доод тал нь 6.5 хувийг эрүүл аргаар бууруулсан хүмүүсийн хувьд архаг өвчин болон эрт нас барах эрсдэл буурсан байна.

Судалгааг удирдсан ахмад настны анагаах ухааны профессор Тимо Страндбэрг:

“Энэ дүгнэлт нь зөвхөн хооллолт, хөдөлгөөнөөр жингээ хассан хүмүүсийн үр дүнг харуулж байгаа тул амьдралын хэв маягийн өөрчлөлтийн ач холбогдлыг онцлон харуулж байна” гэжээ.

Тэрбээр мөн хүмүүсийн үндэс, бие махбодийн онцлогоос шалтгаалан BMI буюу биеийн жингийн индексийн үзүүлэлт харилцан адилгүй байсныг дурдаад:

“BMI индекс хүмүүсийн гарал угсаанаас хамаараад ихээхэн өөр байлаа” гэж тайлбарласан байна.

Жингээ бууруулсан хүмүүсийн хувьд:

Зүрхний шигдээс

Цус харвалт

Хорт хавдар

Астма

Уушгины архаг бөглөрөлт өвчнөөр өвчлөх магадлал буурч байсан нь тогтоогдсон

Дараагийн 35 жилийн хугацаанд нас барах эрсдэл мөн буурсан

Хооллолтын зөвлөмж:

Судлаачид Газар дундын тэнгисийн бүс нутгийн хооллолтыг хамгийн эрүүл гэж үзэж байна. Энэ хоолны дэглэмд:

Жимс, хүнсний ногоо

Үр тариа

Самар

Чидун жимсний тос

Загас зэрэг хүнс түлхүү хэрэглэгддэг

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын зөвлөмж:

Насанд хүрэгчид долоо хоногт дунд эрчимтэй хөдөлгөөнд хамгийн багадаа 150 минут

Эсвэл өндөр эрчимтэй дасгалд 75 минутыг зарцуулах шаардлагатай гэж тодорхойлсон

Дүгнэлт:

Судалгааны үр дүн дунд насанд амьдралын хэв маягаа эрүүлжүүлж, жингээ бууруулах нь зөвхөн тухайн мөчийн бус, урт хугацааны эрүүл мэндийн үр нөлөөг бий болгодгийг нотолж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here