27.1 C
Ulaanbaatar
Ням, 7 сар 13, 2025

Эх малын 73 хувь төллөж, 17.7 сая төл хүлээн авчээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

2025 оны хаврын мал төллөлт ид өрнөж байна. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 5-р сарын 28-ны хуралдаанаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр малын генетик нөөцийн төлөв байдал, мал төллөлтийн явцын талаар мэдээлэл өглөө.

Гол тоон үзүүлэлтүүд:

  • 2024 оны жилийн эцсийн малын тоо: 57.6 сая
    • Хонь – 24.5 сая (42.5%)
    • Ямаа – 22.9 сая (39.8%)
    • Үхэр – 5.1 сая (8.8%)
    • Адуу – 4.7 сая (8.1%)
    • Тэмээ – 480.6 мянга (0.8%)
  • 2024 онд төллөхөөр хээлтүүлсэн эх мал: 24.2 сая
    • Эм хонь – 10.9 сая
    • Эм ямаа – 9.72 сая
    • Үнээ – 1.91 сая
    • Гүү – 1.55 сая
    • Ингэ – 93.9 мянга
  • 2025.05.25-ны байдлаар:
    • Төллөсөн эх мал – 73.4%
    • Хүлээн авсан төл – 17.7 сая
    • Бойжилтын хувь – 98.7% буюу 17.5 сая төл амьд бойжиж байна

Бүс нутгийн байдлаар төллөлт:

  • Баруун бүс – 77.8%
  • Зүүн бүс – 67.3%
  • Төвийн бүс – 72.6%
  • Хангайн бүс – 74.1%

Нийт төллөлт энэ хандлагаараа үргэлжилвэл 2025 оны зун, намрын улиралд малын тоо 80.6 саяд хүрэх төлөвтэй байна. Энэ нь мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд эерэг нөлөө үзүүлэх чухал үзүүлэлт гэж сайд онцоллоо.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here