-9.9 C
Ulaanbaatar
Даваа, 3 сар 2, 2026

Эхнэрээ Gem mall-д хэрцгийгээр хөнөөсөн Н.Энхбатын бүх настаар хорих ял эцэслэв

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Улсын дээд шүүх хяналтын шатны гомдлыг хэлэлцэхээс татгалзав

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан 2026 оны хоёрдугаар сарын 12-нд болж, Н.Энхбатад холбогдох хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлын үндсэн дээр хянан үзжээ.

Н.Энхбат нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан”, мөн 2.8 дахь хэсэгт заасан “Хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан” гэмт хэрэгт холбогдсон. Тэрбээр 2025 оны зургаадугаар сарын 27-нд Улаанбаатар хотын Gem mall худалдааны төвд эхнэрээ онц хэрцгийгээр хөнөөсөн нь шүүхээр тогтоогдсон байна.

Анхан шатны шүүхээс Н.Энхбатад бүх насаар нь хорих ял оногдуулж, ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх мөн энэ шийтгэлийг хэвээр үлдээж, үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, нийгмийн аюул, нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршил, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэхэд бүх насаар хорих ял нь зохистой гэж дүгнэсэн юм.

Гэсэн ч шүүгдэгч Н.Энхбат ялыг хөнгөрүүлэх зорилгоор Улсын дээд шүүхэд гомдол гарган, хэрэг хяналтын шатанд дахин хэлэлцүүлэхийг хүсч байсан.

Гомдол нь хяналтын үндэслэлд хамаарахгүй гэж үзэв

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаас Н.Энхбатын гаргасан гомдол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар хэрэг хэлэлцэх үндэслэлүүдэд хамаарахгүй гэсэн байр суурь илэрхийлжээ.

Тодруулбал, уг зүйлд заасанчлан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн байх, эсхүл эрх зүйн шинэ ойлголт, хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой байх зэрэг нөхцөлүүдийн аль нь ч Н.Энхбатын гомдолд хамаарахгүй гэж үзсэн байна.

Иймээс Улсын дээд шүүх уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхээс татгалзаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол хүчинтэй хэвээр үлдлээ. Үүний үр дүнд Н.Энхбатад оноосон бүх насаар нь хорих ял эцэслэн хүчин төгөлдөр болж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу