4.1 C
Ulaanbaatar
Баасан, 5 сар 23, 2025

Элчин сайдын эхнэрийн харамсалтай үхэл: Золгүй явдал уу, мөрдөн шалгах ёстой хэрэг үү?

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Тайландад суугаа Монгол Улсын Элчин сайд А.Төмөрийн гэргий Л.О нь өндрөөс унаж амь насаа алдсан ноцтой хэрэг гарч, олон нийтийн анхаарлыг татаад байна. Тайландын цагдаагийн байгууллага уг хэргийг урьдчилсан байдлаар золгүй тохиолдол гэж дүгнэсэн талаар мэдээлжээ.

Харин талийгаачийн эгч Л.Онон энэ хэрэгт нөхөр А.Төмөрийг холбоотой байж болзошгүй хэмээн үзэж, цахим өргөдөл нээн, олон нийтийн гарын үсгийг цуглуулж эхэлжээ.

Уг асуудалтай холбогдуулан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр сэтгүүлчдэд тайлбар өглөө. Тэрбээр:

“А.Төмөр Элчин сайдын гэр бүлд эмгэнэл илэрхийлье. Гэр бүлд нь золгүй явдал тохиолдсонд харамсаж байна.

А.Төмөр бол манай яаманд сургууль төгсөөд ажилд орсон, олон жилийн турш мэргэжлээрээ ажилласан, олон улсын эрх зүйч мэргэжилтэй хүн. Элчин сайдаар томилогдох хүртэл карьераа тууштай хөгжүүлсэн.

Түүний хэлснээр Тайландын цагдаагийн урьдчилсан дүгнэлт нь золгүй явдал хэмээн гарсан. Сэтгэл санааны хувьд маш хүнд нөхцөлд байгаа. Тэр гурван хүүхэдтэй, хамгийн бага нь эрүүл мэндийн хувьд эмзэг. Ээжийнхээ үхлийг давах маш хэцүү байгаа бөгөөд өөрөө ч бараг ярьж чадахгүй хэмжээнд сэтгэлзүйн дарамтад байна.

Ийм хүнд хэцүү үед энэ хэргийг олон нийтийн сүлжээгээр дэвэргэн, хувь хүний амьдрал руу халдаж буй байдал нь зохимжгүй.

Бид бүгд л зовлон тохиолдож болно. Иймд ар гэрийнхэнд нь золгүй явдал болсныг ойлгож, хүндэтгэлтэй хандаасай гэж хүсэж байна. Тэрээр талийгаачийнхаа 49 хоногийг өнгөрмөгц албан ёсны мэдээлэл өгнө гэсэн.

Хэрэг гарсан газар дээр тухайн үед нь очиж, мэргэжлийн байгууллагууд дүгнэлтээ гаргасан. Би хувьдаа түүний үгэнд итгэж байна. Хэвлэл мэдээллээр юу ярьж, ямар зорилготой байгааг сайн мэдэхгүй.

Гурван хүүхдээ орхин хорвоог орхисон залуу эмэгтэйн тухайд ар гэрийнхэнд нь хүндэтгэлтэй хандах ёстой” хэмээн мэдэгдэв.

Мөн Элчин сайд А.Төмөрийн томилгооны хугацааны талаар Б.Батцэцэг дараах мэдээллийг өглөө:

“Олон улсын дипломат ёсны дагуу Элчин сайдыг дөрвөн жилийн хугацаатай томилдог. Тухайн үед ажлын нөхцөл шаардлага, өөрийнх нь хүсэлтийг харгалзан нэг жилээр сунгасан. Энэ жил хугацаа нь дуусаж, эх орондоо эргэн ирнэ.

Зарим улс орон харилцаа, Элчин сайдын нэр хүнд, чадварт үндэслэн 10, бүр 20 жил ажиллуулдаг жишиг ч бий. Тиймээс хугацааг уг хэрэгтэй холбох нь үндэслэлгүй” хэмээн тайлбарлав.

Энэхүү харамсалтай хэрэг олон хүнийг цочроосон ч, албаны байгууллагууд хуулийн хүрээнд дүгнэлт хийсэн бөгөөд ГХЯ талийгаачийн ар гэрийнхэнд хүндэтгэлтэй хандсаар байгааг сайд онцоллоо.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here