13.1 C
Ulaanbaatar
Лхагва, 9 сар 10, 2025

ЭМЯ: Хөвсгөлд тарваган тахлын голомт өргөжих эрсдэл өндөр байна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Эрүүл Мэндийн Яам (ЭМЯ) Хөвсгөл аймагт бүртгэгдсэн тарваган тахлын голомт өргөжих өндөр эрсдэлтэй байгааг анхаарууллаа. Энэ өвчин нь зоонозын халдварт өвчин бөгөөд өндөр халууралт, нас баралтын хувь өндөртэй, түүхэнд “хар үхэл” гэж нэрлэгдэж, хот тосгодыг сүйтгэж байсан түүхтэй.

Тарваган тахлын эмнэл зүйн хэлбэрүүд: Тарваган тахал нь таван үндсэн хэлбэртэй бөгөөд тус бүр өөр өөрийн онцлогтой:

  • Булчирхайн хэлбэр: Хамгийн түгээмэл хэлбэр бөгөөд тарвага өвчих, арьсаа зүсэх, ил шархаар дамжин халдварладаг. Халдвар авсан хэсгийн тунгалагын булчирхай хавдаж, хөндүүрлэн, үрэвсдэг. Гэнэт өндөр халууралт, толгой, үе мөчний өвдөлт зэрэг хордлогын шинж тэмдэг илэрнэ.
  • Уушгины хэлбэр: Хамгийн аюултай, халдвар өндөртэй хэлбэр. Гэнэт өндөр халууралт, цээжний хүчтэй өвдөлт, ханиалга, цустай цэр гарах шинж тэмдэгтэй. Хурдан явцтай бөгөөд амь насанд аюултай.
  • Үжлийн хелбэр: Халдвар цусаар дамжин бүх эрхтэнд тархдаг. Арьсан дээр цусархаг тууралт гарч, өндөр халуурдаг бөгөөд ихэвчлэн нас баралтаар төгсдөг хүнд хэлбэр.
  • Гэдэсний хелбэр: Тарваганы мах, эд эрхтнийг хүнсэнд хэрэглэснээс үүсдэг. Гүйлгэх, бөөлжих, халуурах зэрэг шинж тэмдэг илэрнэ.
  • Хавсарсан хелбэр: Дээрх хэлбэрүүдийн шинж тэмдэг хавсарч илэрдэг хамгийн хүнд хэлбэр.

Сэргийлэх арга: Тарваган тахлаас урьдчилан сэргийлэх хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга бол:

  • Тарвага агнахгүй байх
  • Тарваганы арьс, мах, эд эрхтнийг хүнсэнд хэрэглэхээс татгалзах
  • Хөдөө, хээр явахдаа сэг зэм, өвчтэй мэрэгч амьтдаас зайлсхийх

ЭМЯ иргэдийг энэ өвчний эрсдэлийг анхаарч, ялангуяа Хөвсгөл аймагт тарваган тахлын голомт идэвхтэй байгаа тул болгоомжтой байхыг сануулж байна. Шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандахыг зөвлөжээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here