-11.9 C
Ulaanbaatar
Ням, 3 сар 1, 2026

Энэ жилийн наадмаар 1024 бөх барилдуулах төлөвлөгөө яригдаж, шийдвэрийг маргааш гаргана

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Энэ жил Үндэсний их баяр наадам Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойнуудтай давхцаж байна. Үүнтэй зэрэгцэн цахим орчин болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Энэ жил 1024 бөх барилдана, барилдахгүй” гэх агуулгатай мэдээлэл тархаад байгаа юм.

Холбогдох албаны эх сурвалжаас тодруулахад, энэ жилийн баяр наадмаар 1024 бөх барилдуулах хувилбар дээр төлөвлөж байгаа ч албан ёсны шийдвэр хараахан гараагүй гэж мэдээлжээ. Мөн маргааш Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдаж, эцсийн шийдвэр гаргана гэж мэдэгдсэн байна.

“1024 бөх барилдуулахаар төлөвлөсөн бөгөөд албан ёсны шийдвэр одоогоор гараагүй байна. Маргааш Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдаж шийдвэрлэнэ”
— Холбогдох албаны эх сурвалж

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу