-4.9 C
Ulaanbaatar
Баасан, 11 сар 28, 2025

Энэтхэг, Хятад хоёр улсын хооронд шууд нислэгийг сэргээв

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Харилцаа аажмаар хэвийн байдалд шилжиж байна

Энэтхэг, Хятадын харилцаа сэргэж эхэлж буйтай холбогдуулан хоёр улсын хоорондын шууд нислэгүүдийг дөрвөн жилийн дараа сэргээжээ. Калькутта хотоос 180 зорчигч тээвэрлэсэн “IndiGo” компанийн 6E 1703 дугаартай нислэг даваа гарагт Хятадын өмнөд нутгийн Гуанжоу хотод газардсан байна.

Хоёр улсын хоорондын нислэг 2020 онд “COVID-19” цар тахлын улмаас зогссон бөгөөд Хималайн хилийн маргаантай бүсэд гарсан зэвсэгт мөргөлдөөний дараа дахин сэргээгдээгүй байв. Сүүлийн жилүүдэд хоёр талын харилцаа аажмаар сайжирч, өнгөрсөн жил хилийн эргүүлийн асуудлаар тохиролцоонд хүрсэн нь итгэлийг сэргээх нэг алхам болсон юм.

Хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх шинэ алхам

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди долоон жилийн дараа анх удаа энэ оны наймдугаар сард Хятадад айлчилсан бол Хятадын Гадаад хэргийн сайд Ван И мөн Энэтхэгт айлчилжээ.

Энэтхэгийн Засгийн газрын мэдээлснээр, нислэгийг сэргээх шийдвэр нь хоёр улсын худалдаа, аялал жуулчлал, хүмүүнлэгийн солилцоог хэвийн байдалд оруулахад чухал үүрэгтэй гэж үзэж байна. Үүнтэй зэрэгцэн Энэтхэгийн тал Хятадын жуулчдад виз олголтоо сэргээжээ.

Ням гаргийн орой Калькуттагийн нисэх онгоцны буудалд “IndiGo” компанийн ажилтнууд нислэг сэргэсэн түүхэн мөчийг тэмдэглэн дэнлүү асаасан байна. Хятадын консулын төлөөлөгч Цинь Ён “энэ бол Энэтхэг-Хятадын харилцааны шинэ эхлэл” хэмээн онцолсон байна.

Түүнчлэн “China Eastern Airlines” ирэх арваннэгдүгээр сараас Шанхай–Дели чиглэлийн нислэгийг эхлүүлэхээр төлөвлөж байгаа нь хоёр улсын агаарын тээврийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэх алхам болж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here