13.8 C
Ulaanbaatar
Ням, 5 сар 18, 2025

Энэтхэг улс Пакистаны нутаг дэвсгэрт пуужингаар довтоллоо

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Өнгөрсөн шөнө Энэтхэг улс Пакистаны захиргаанд орших Кашмирын бүс нутгийн 9 байрлалд пуужингаар довтолжээ. Пакистаны Ерөнхий сайд Шехбаз Шариф хариу арга хэмжээ авахаа мэдэгдсэн ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Энэтхэгийн захиргаанд байдаг Кашмирт 4-р сарын 22-нд зэвсэгт этгээдүүд 26 жуулчны амийг хөнөөсөн явдал нь хоёр улс хоорондын харилцааг эрс муутгасан байна. Энэтхэгийн эрх баригчид уг халдлагад Пакистаныг буруутгасан бол Пакистан үүнийг няцаасан.

Энэтхэг, Пакистан улсын хоорондох энэ агаарын цохилтыг дайны бус цаг үед гарсан хамгийн том довтолгоо гэж үзэж байгаа юм.

Түүхэн үндсийг эргүүлэн харах

Энэтхэг, Пакистан хоёр улс 1947 онд Британиас тусгаар тогтнож, Энэтхэг хиндү шашинт, Пакистан ислам шашинт хүмүүст хуваагдсан түүхтэй. Энэ үеэр Кашмирын вант улсуудад иргэдэд аль улсад нэгдэх эрх олгосон юм. Кашмирын махаража Энэтхэгт нэгдэх шийдвэр гаргасан бөгөөд Пакистан довтолж, 1947-1948 онд анхны дайн дэгдсэн. Үүний дараа 1965, 1971 онд дахин хоёр том дайн дэгдсэн байна.

Өнөөдөр Кашмирын баруун хойд хэсэг Пакистаны, зүүн өмнөд хэсэг Энэтхэгийн захиргаанд байдаг. Энэ бүс нутаг нь 222,200 хавтгай дөрвөлжин километр талбайтай бөгөөд Пакистаны хэсэгт дөрвөн сая, Энэтхэгийн хэсэгт 13 сая хүн амьдардаг.

Олон улсын хариу арга хэмжээ

АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Тэмми Брюс “Өмнөд Азийн урт хугацааны энх тайван, бүс нутгийн тогтвортой байдлыг хангах хариуцлагатай шийдвэр гаргахын төлөө ажиллахыг талуудад уриалж байна” гэж мэдэгджээ. Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа Ерөнхийлөгч Трамп “Энэ бол ичгүүртэй хэрэг. Тэдний хооронд ямар нэг зүйл болох гэж байгааг хүмүүс мэдэж байсан байх. Тэдний зөрчил удаан хугацаанд үргэлжилж байгаа. Энэ бүхэн богино хугацаанд өндөрлөнө гэдэгт найдаж байна” гэж хэлсэн байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн хэвлэлийн төлөөлөгч Стефан Дужаррик “Энэтхэг, Пакистаны хоорондын сөргөлдөөнийг дэлхий нийт тэвчиж чадахгүй” гэж мэдэгджээ.

Энэтхэгийн Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөх Ажит Довал АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиод мэдээлснийг Вашингтон дахь элчин сайдын яам баталсан байна.

“Энэтхэг улсын авсан арга хэмжээ тодорхой цэгүүдэд чиглэсэн бөгөөд оновчтой байсан” гэж уг мэдэгдэлд өгүүлжээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here