17.1 C
Ulaanbaatar
Даваа, 7 сар 14, 2025

Энхтайвны өргөн чөлөө болон гол замуудыг долдугаар сарын 5-наас өмнө бүрэн шинэчилнэ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Улаанбаатар хотын хамгийн ачаалалтай автозамын нэг болох Энхтайвны өргөн чөлөөг 2007 оноос хойш анх удаа иж бүрэн шинэчилж байна. Энэ удаагийн зам засвар, шинэчлэл нь зөвхөн өнгө үзэмжийн төдий бус, замын чанар, эдэлгээ, аюулгүй байдлыг дээшлүүлэх техник, технологийн шинэчлэлтэй явагдаж байгааг албаныхан онцолжээ.

Замын шинэчлэлд полимер битум ашиглаж байна
Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаярын мэдээлснээр энэ онд 41 байршилд нийт 74 км автозамыг шинэчлэх бөгөөд гол гудамж, замуудад “полимер битум” гэх шинэ төрлийн материалыг ашиглаж байгаа аж.

“Агаарын температур 60 хэм хүртэл халсан ч дугуйн мөрний ховил үүсэхгүй” гэж Б.Одбаяр онцолсон бөгөөд энэ нь хүнд даацын автомашины урсгал ихтэй буудал, уулзвар орчмын авто замын тэсвэр, чанарыг мэдэгдэхүйц сайжруулна гэж үзэж байна.

Өдрийн болон шөнийн цагаар ажлыг хуваарилж байна
Суурь давхаргыг бэхжүүлэх, хучилт хийх ажлыг шөнийн цагаар гүйцэтгэж байгаа бөгөөд ингэснээр замын хөдөлгөөнд хүндрэл учруулахгүй.

Харин өнгө хучилтыг полимер битумээр хийх ажлыг өдрийн цагаар гүйцэтгэхээс өөр аргагүй байгаа юм. Учир нь шөнөдөө температур буурдаг тул битум нягтаршил муутай байх эрсдэлтэй.

Иймээс өнгө хучилтын ажлыг аль болох амралтын өдрүүдэд, ачаалал багатай үед хийж байгаа юм.

Хугацаа: 7-р сарын 5-наас өмнө дуусна
НЗХГ-ын мэдээлснээр гол гудамж, авто замуудын шинэчлэлийн ажлыг ирэх долдугаар сарын 5-наас өмнө багтаан дуусгах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд үүнд хотын төвийн урсгал замуудыг хамруулж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here