-12.9 C
Ulaanbaatar
Ням, 3 сар 1, 2026

Эпштейний дуулиантай холбоотой дарамтаас болж Ягланд эмнэлэгт хэвтжээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Эпштейний хэргийг тойрсон дуулиантай холбоотойгоор үүссэн сэтгэл зүйн дарамт, хямралын улмаас Норвегийн ерөнхий сайд асан Торбёрн Ягланд эмнэлэгт хэвтсэн талаар эх сурвалжууд мэдээлжээ. Түүний нэр нууцаас ил болсон Эпштейний хэргийн материалуудад олон удаа дурдагдсан хүмүүсийн нэгээр бичигдсэн нь асуудлыг улам хурцатгаж, Норвегийн хуулийн байгууллагууд түүнтэй холбоотой баримтуудын мөрөөр шалгалт явуулж эхэлсэн байна.

Ягланд Европын Зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байх үедээ Эпштейн агсны Парис, Нью-Йорк дахь орон сууцнуудад байрлаж, АНУ-ын Флорида мужийн Палм Бич дэх эдлэнд амарч байснаа хүлээн зөвшөөрсөн гэж мэдээлэгдэв. Гэхдээ тэр өөрийнх нь хувийн аралд очсон гэх мэдээлэл болон хууль бус үйл ажиллагаанд оролцсон гэх хардлагыг няцаасаар иржээ.

Түүний өмгөөлөгч мягмар гарагт сэтгүүлчидтэй уулзах үеэр үйлчлүүлэгч нь хуулийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа ч эрүүгийн хэрэг үүсгэх бодит үндэслэл байхгүй гэж мэдэгдсэн байна. Үүнээс өмнө Норвегийн эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаныхан Ягландын эзэмшлийн орон сууцанд нэгжлэг хийсэн тухай мэдээлэл гарсан юм.

Торбёрн Ягланд 1996-1997 онд Норвегийн ерөнхий сайдаар ажиллаж, 2009-2019 онд Европын Зөвлөлийг тэргүүлсэн бөгөөд мөн олон жилийн турш Нобелийн шагналын Норвегийн хороог даргалж байжээ. Норвегийн эрх баригчдын хүсэлтээр Европын Зөвлөл түүний халдашгүй статусыг саяхан цуцалсан гэж мэдээлэв.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу