-0.9 C
Ulaanbaatar
Мягмар, 10 сар 14, 2025

Эрчим хүчний реформын дараагийн шат – дамжуулах тарифын шинэчлэл

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Оршил

Засгийн газар энэ оны нэгдүгээр сард төрийн өмчит компаниудын менежмент, удирдлагыг сайжруулах зорилгоор “Эрчист Монгол” ТӨХХК-ийг байгуулсан. Тус компанийн гүйцэтгэх захирлаар УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшин томилогдож, дөрөвдүгээр сараас үйл ажиллагаагаа эхлүүлжээ.

“Эрчист Монгол”-ын үндсэн чиг үүрэг

Одоогоор тус компанийн харьяанд эрчим хүчний 27, зам тээвэр болон мэдээлэл холбооны зургаа, нийтдээ 33 компани багтаж байна. “Эрчист Монгол” эдгээр байгууллагад:

  • хөрөнгө оруулалт татах,
  • гэрээ хэлцэл байгуулахад нь дэмжлэг үзүүлэх,
  • алдагдлыг бууруулах тооцоо хийх зэрэг зөвлөх үйлчилгээг үзүүлдэг.

Үйлчилгээнийхээ төлөө компанийн орлогоос 0.2 хувийн менежментийн төлбөр авдаг.

Засаглалын шинэчлэл

Төрийн өмчит компаниудын өөрийн хөрөнгийн өгөөж дөнгөж 1.8 хувьтай байгаа нь үр ашиг сул байгааг харуулж байна. Үүнийг өөрчлөхийн тулд:

  • давхардсан чиг үүргийг арилгах,
  • үр ашиггүй хөрөнгө оруулалт болон захиргааны зардлыг танах,
  • мэргэжлийн төвшинд бүрдсэн Төлөөлөн удирдах зөвлөлтэй болгох зорилт тавьжээ.

МИАТ-ийн жишээ

ТӨХК-уудаас хамгийн тогтвортой ажиллаж буй нь МИАТ бөгөөд сүүлийн жилүүдэд ашигтай ажиллаж ирсэн. Тус компани:

  • эхний ээлжид стратегийн хөрөнгө оруулагч татах,
  • 2–3 жилийн дотор хувьцааны 50 хүртэл хувийг олон нийтэд санал болгох,
  • 12 онгоцны тоог дор хаяж 20 болгон нэмэгдүүлэх,
  • шинэ нисэх буудалд карго терминалтай болох зорилт тавьжээ.

Эрчим хүчний компанийн реформ

Эрчим хүчний салбарын компанийн тоог цөөлөх хүрээнд 27 ТУЗ-ийг 14 болгон нэгтгэж, захиргааны зардлыг бууруулж байна. Мөн удирдлагад тавих шаардлагыг чангаруулж, хөрөнгийн өгөөж болон ашигт ажиллагааны үзүүлэлтийг нэмэгдүүлэх бодлого баримталж байна.
2026 оноос томоохон компаниуд олон улсын стандартын дагуу санхүүгийн тайлангаа гаргадаг болох юм.

Дамжуулах шугам ба тариф

Эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх нь дангаараа хангалтгүй бөгөөд дамжуулах сүлжээний хүчин чадлыг өргөтгөх зайлшгүй шаардлагатай. Одоогоор 110-ын шугам ашиглаж байгаа ч олон улсын шаардлагаар 380, 500-ын шугам хэрэглэх ёстой.

Гэвч дамжуулах тарифын тогтолцоо Монголд үгүй хэвээр байна. Бусад улс оронд үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлтийн тариф тус тусдаа тогтоогддог бол Монголд ийм зохицуулалт байхгүй. Тиймээс реформын дараагийн алхам нь дамжуулах тарифыг бий болгож, хөрөнгө оруулалт татах нөхцөлийг бүрдүүлэх явдал юм.

Ирээдүйн зорилт

“Эрчист Монгол” цаашид компанийн тоог цөөлөх, заримыг нь хувьчлах, олон нийтэд нээлттэй болгох, төрийн эзэмшлийг 50-иас доош хувьд барих бодлого баримталж байна. Ашигтай ажиллаж буй компаниудад IPO хийхэд нь дэмжлэг үзүүлж, үр ашиггүй зарим компанийг татан буулгах боломжийг судалж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here