Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны үеэр Дулааны цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн хэрэгжилт, салбарын үнийн өсөлт зэрэг асуудлын талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл өгсөн юм.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хуралдаан дээрээ “Дулааны үнийг хоёр дахин нэмэх гэж байна гээд намайг ард түмэндээ хайргүй, ардын дайсан мэтээр цоллох биз. Гэхдээ энэ өөрчлөлтийг хийхгүй бол цаашид Улаанбаатар хотод нэг ч орон сууц дулаанд холбогдохгүй. Зайсангийн амьдралын бололцоотой хүмүүсийн дулааны төлбөрийг сумын төвд амьдардаг жирийн иргэн хөндлөн татаасаар төлж байгаа нь шударга бус байна” гэж мэдэгдсэн.
Тэрбээр, энэ өөрчлөлт хийхгүй бол цаашид Улаанбаатарын дулааны үйлчилгээнд тодорхой хүндрэлүүд үүсэх болно гэдгийг онцолсон байна.