Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрт нь итгэл хүлээлгэх эсэх асуудлыг өнгөрсөн Лхагва гарагт Улсын Их Хуралд албан ёсоор өргөн барьсан бөгөөд холбогдох хуульд заасны дагуу хэлэлцүүлэг өнөөдөр явагдах юм.
Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зааснаар Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлыг өргөн барьснаас хойш гурав хоногийн дараа байнгын хороогоор хэлэлцэх зохицуулалттай. Энэ дагуу өнөөдөр 12:00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, санал хураалт явуулна. Үүний дараа 14:00 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.
Хэрэв УИХ-ын нийт гишүүдийн олонх Ерөнхий сайдад итгэл үзүүлбэл Л.Оюун-Эрдэнэ албан тушаалдаа хэвээр үлдэнэ. Харин эсрэгээр олонхын санал нь итгэл үзүүлэхгүй байвал түүнийг огцорсонд тооцож, шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилох хууль зүйн шаардлага үүснэ.