15.1 C
Ulaanbaatar
Бямба, 7 сар 12, 2025

Ерөнхий сайдын сэнтий эзэнгүй үлдэхгүй: Шинэ Засгийн тэргүүнийг VII сарын 3-наас өмнө томилно

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ таван жилийн хугацаанд энэ албыг хашсаны эцэст хэдхэн цагийн өмнө огцорлоо. Улсын Их Хурлын чуулганаар Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж, олонхын саналаар түүнд итгэл үзүүлэхгүй гэсэн шийдвэр гаргасан нь ийнхүү огцроход хүргэсэн юм.

Үндсэн хуулийн 43 дугаар зүйлд зааснаар Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүхэлдээ огцордог. Ингэснээр шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор буюу 2025 оны долдугаар сарын 3-наас өмнө томилох ёстой хууль эрх зүйн хугацаа эхэлж байна.

Хэрэв уг хугацаанд шинэ Ерөнхий сайдыг нэрлэж томилж чадахгүй бол дараах хуулийн заалтууд хэрэгжинэ:

  • УИХ-ын тухай хуулийн 34.3.2, 34.3.3-т зааснаар Ерөнхийлөгч УИХ-ыг тараах шийдвэр гаргах боломжтой.

Шинэ Засгийн газар бүрдэх хүртэл одоогийн сайд нар үүрэг гүйцэтгэгчээр ажиллах бөгөөд төрийн ажлыг тасалдуулахгүйн тулд Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр Ерөнхий сайдын үүргийг түр орлон гүйцэтгэх юм. Ингэснээр төрийн залгамж чанар алдагдахгүй, өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх нөхцөл бүрдэж байгаа билээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here