Монголын үндэсний бөхийн холбоо намрын заалны барилдааны нээлтийн хуваарийг албан ёсоор танилцууллаа.
2025–2026 оны заалны барилдааны эхлэл 9-р сарын 13-нд болох бөгөөд:
- Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ой,
- Барилгын салбарын 99 жилийн ой,
- “Хубилай” зочид буудлын нээлтийн ёслолд зориулсан
улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан зохион байгуулагдана. Барилдаанд оролцох бөхчүүдийн бүртгэлийг 9-р сарын 11-нээс эхлэх ажээ.
Мөн 9-р сарын 27-нд Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат Д.Мягмарсүрэнгийн нэрэмжит сумын цолтон болон залуу бөхчүүдийн улирлын нээлтийн барилдаан болно. Харин энэ удаад аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан товлогдоогүй байна.
Ташрамд, 9-р сарын 13-нд Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд уул уурхайн салбарынхны наадам болох бөгөөд тус наадмын үеэр мөн улс, аймгийн цолтой 128 бөх өрсөлдөхөөр болжээ.
Бөхийн өргөөнд очиж шууд үзэх үнэхээр сонин байдаг