19.1 C
Ulaanbaatar
Даваа, 9 сар 1, 2025

Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 2025 оны есдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт болон тусламжийн олголтын хуваарийг танилцууллаа.

Энэ удаад хүүхдийн мөнгө, ахмад настанд олгох халамжийн тэтгэвэр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж, өрх толгойлсон эцэг эхэд үзүүлэх дэмжлэг зэрэг олон төрлийн халамжийг сар бүрийн тогтсон өдрүүдэд иргэдийн дансанд шилжүүлэх юм.

Хуваарийн дагуу халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг есдүгээр сарын эхний долоо хоногт, хүүхдийн мөнгө болон өрхийн дэмжлэгийн багц тэтгэмжүүдийг сарын дундаас, нийгмийн халамжийн бусад хөнгөлөлт, тусламжийг сардаа багтаан шат дараатайгаар олгоно.

Иргэд халамжийн мөнгөө өөрийн харьяа банкны дансаар дамжуулан авах боломжтой бөгөөд нарийн мэдээллийг аймаг, нийслэлийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас авах боломжтой юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here