13.8 C
Ulaanbaatar
Ням, 5 сар 18, 2025

Эверестийн оргил руу дроноор ачаа болон хог тээвэрлэх шинэ шийдэл гарч ирлээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Балбын “Airlift technology” компани уулчдын аюулгүй байдал, цаг хугацааг хэмнэх зорилгоор “Flychart-30” нэртэй дроныг ашиглан Эверестийн оргил руу ачаа хүргэх, мөн хог цэвэрлэх шинэ технологийг амжилттай нэвтрүүлжээ.

Энэхүү дэвшилтэт дрон нь далайн түвшнээс дээш 5364 метрийн өндөрт байрлах суурь баазаас Эверестийн оргил өөд мацаж буй уулчдад:

  • Олс
  • Шат
  • Хүчилтөрөгчийн баллон зэрэг чухал хэрэглэгдэхүүнийг
    дроноор шууд хүргэх боломжийг бүрдүүлсэн байна.

“Flychart-30” загварын дрон нь нэг нислэгээр 30 кг хүртэлх ачаа тээвэрлэх чадалтай бөгөөд шерпа нарын зургаан цагаас илүү хугацаанд туулдаг уулын замыг ердөө долоон минутын дотор туулж чаддаг нь онцлох үзүүлэлт юм.

Үүний зэрэгцээ уг дроныг зөвхөн ачаа тээвэрлэх бус, байгаль орчны бохирдлыг бууруулах зорилгоор хог тээвэрлэхэд ч ашиглаж байна. Өдгөө 40 гаруй нислэгийн явцад нийт 500 кг орчим хогийг Эверестээс доош тээвэрлэсэн нь уг шийдлийн бодит үр дүнг илтгэж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here