Испанийн домогт “FC Barcelona” клуб Монгол Улсад хүүхдийн хөлбөмбөгийн академиа нээлээ гэж өөрсдийн албан ёсны цахим хуудсаараа мэдээллээ.
Ингэснээр Монгол дахь салбар нь “Barca Academy”-ийн дэлхий даах 30 дахь төв болж байна. Эдгээр 30 академийн:
- 11 нь Ази, Номхон далайн бүс нутагт
- 10 нь Америк тивд
- 9 нь Европ болон Ойрх Дорнодын бүсэд
байрлаж буй гэж клубээс танилцуулжээ.
Улаанбаатар хотын онцлогийг харгалзан “Barca Academy Mongolia” нь гадаа талбайн сургалт, мөн танхимын (indoor) бэлтгэлийг хослуулан явуулахаар төлөвлөсөн байна. Дэлхийн хамгийн хүйтэн нийслэлүүдийн нэгт тооцогддог Улаанбаатарт ийм шийдэл нэвтрүүлж байгаа нь онцгой гэж тэмдэглэжээ. Ийм төрлийн гадаа, танхим хосолсон тусгай байгууламж зөвхөн АНУ-ын Нью-Йорк болон Чикаго дахь академид байдаг гэж клуб нэмж мэдээлсэн.
“Barça Academy Mongolia” нь 6–18 насны охид, хөвгүүдэд нээлттэй байх бөгөөд FC Barcelona клубын өсвөрийн тоглогчдод зориулан боловсруулсан тусгай хөтөлбөр, сургалтын арга зүйг ашиглах юм.






Монгол хүүхдүүдэд маш том боломж нээгдэж байна