FIFA Club World Cup 2025 аварга шалгаруулах тэмцээний эхний тоглолт АНУ-ын Филадельфи хотын “Lincoln Financial Field” цэнгэлдэх хүрээлэнд болж, Мароккогийн Wydad Casablanca баг Английн аварга Manchester City-д 0:2-оор ялагдлаа.
Phil Foden тоглолтын эхний 112 секундэд хаалгач Benabid-ийн хаалганд буцаасан бөмбөгийг ашиглан анхны гоолыг оруулсан нь шинэ форматаар явагдаж буй тэмцээний хамгийн хурдан гоол болж түүхэнд бичигдэв.
Хэдий эхний гоол эрт орсон ч Wydad бууж өгөлгүй, 11 дэх минутад Mufid, 15 дахь минутад Mailula хоёр боломжоо ашиглахыг оролдсон ч гоол оруулж чадсангүй.
37 дахь минутад Jeremy Doku хамгаалагч Boutouil-ийг хуурч, хоёр дахь гоолыг оруулснаар City тоглолтын тавцанг илүү давуу байдалд шилжүүлсэн юм.
Хоёрдугаар хагасд Manchester City тоглолтыг үргэлжлүүлэн хянаж, төвийн бүсэд давамгайлсан ч нэмэлт гоол хийсэнгүй.
Энэхүү ялалтаар Manchester City 7-р хэсгийн түрүүг эзэлж, харин Wydad баг оноогүй сүүл мушгив. Мароккогийн баг дараагийн тоглолтоо 6-р сарын 22-нд Juventus, 6-р сарын 26-нд Al Ain (АНЭУ)-тай хийхээр хуваарьлагджээ.
Харин Al Ain vs Juventus багуудын тоглолт маргааш өглөө Audi Field цэнгэлдэхэд явагдах юм.