850 тэрбумыг давсан анхны хүн болж, тэргүүллээ тэлэв
“Forbes” сэтгүүл “Илон Маскийн хөрөнгийн үнэлгээ 852 тэрбум ам.доллар хүрсэн” гэж мэдээлжээ. Ингэснээр Илон Маск 850 тэрбум ам.доллароос давсан хөрөнгөтэй анхны хүн болж, дэлхийн хамгийн баян хүний байр сууриа мэдэгдэхүйц тасархай болгосон гэж тус сэтгүүл үнэлсэн байна.
Тэрбумтнуудын хөрөнгийн хэмжээг хувьцаа, компанийн үнэлгээнд тулгуурлан тооцдог “Forbes” Илон Маскийн нийт хөрөнгийг $852 тэрбум гэж тооцоолжээ. Мэдээлэлд дурдсанаар Маск “SpaceX” компаниараа дамжуулан хиймэл оюун ухаан, сошиал медиа чиглэлд ажилладаг “xAI” компанийг худалдан авч, нэгтгэсний дараа “SpaceX”-ийн хувьцааны үнэлгээ 1.25 их наяд ам.доллар болж өссөн нь түүний хөрөнгийн үнэлгээнд голлон нөлөөлсөн байна.
SpaceX-ийн үнэлгээ өссөн нь хөрөнгийн тооцооллыг огцом өөрчилөв
Өмнө нь өнгөрсөн 12-р сарын 15-нд хөрөнгө оруулагчид “SpaceX” компанийн үнэлгээг $800 тэрбум гэж тогтоосноор Илон Маск $600 тэрбумын хөрөнгөтэй болж, дэлхийд анх удаа ийм босгыг давсан хүнээр нэрлэгдэж байсан гэж мэдээлжээ. Харин энэ удаагийн шинэ тооцооллоор түүний хөрөнгө дахин том үсрэлт хийж, $852 тэрбумд хүрсэн байна.
Дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад “Google”-ийн хамтран байгуулагч Ларри Пэйж 277.9 тэрбум ам.долларын үнэлгээтэйгээр хоёрдугаарт бичигдэж байгаа аж. Энэ тооцоогоор Илон Маск өөрийнхөөс нь дараагийн байрт бичигдэж буй хүнээс 574.1 тэрбум ам.доллароор илүү хөрөнгөтэй болж байгаа талаар мэдээлэлд дурджээ.





