БНСУ-ын урлагийн салбарын нэр хүндтэй шагнал гардуулах ёслол
Өмнөд Солонгосын урлаг, соёлын салбарт онцгой хувь нэмэр оруулсан уран бүтээлчдийг алдаршуулдаг “БНСУ-ын Поп соёл, урлагийн шагнал гардуулах ёслол” энэ онд аравдугаар сарын 23-нд зохион байгуулагдана.
Энэ жилийн гол анхаарлын төвд дуучин G-Dragon болон жүжигчин Ли Бён Хун багтаж байна. Тэд тус улсын хамгийн нэр хүндтэй цолуудын нэг болох “Соёлын гавьяат зүтгэлтэн” одонгоор шагнуулна.
Шагнал хүртэх уран бүтээлчид
Соёл, спорт, аялал жуулчлалын яамны мэдээлснээр энэхүү шагналыг дараах зургаан эрхэмд гардуулах юм:
- Жүжигчин Ким Хэ Сүг
- Жүжигчин Жон Дон Хван
- Жүжигчин Ли Бён Хун
- Дуу оруулагч Бэ Хан Сон
- Комедиан асан Жон Ю Сон
- К-поп од G-Dragon
Тэд бүгд Солонгосын соёл, урлагийг дотоодын болон олон улсын тавцанд түгээн дэлгэрүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн хэмээн үнэлэгдэж байна.
Хамгийн нэр хүндтэй төрийн шагнал
“БНСУ-ын Поп соёл, урлагийн шагнал” нь жүжиг, кино урлаг, хөгжим, хошин урлаг болон дуу оруулалтын салбарын шилдгүүдийг онцлон алдаршуулдаг төрийн дээд хэмжээний соёлын арга хэмжээ бөгөөд жил бүрийн хамгийн чухал соёлын үйл явдлын нэгт тооцогддог.