23.1 C
Ulaanbaatar
Ням, 7 сар 13, 2025

Г.Лувсанжамц: “Зам дагаж хөгжил” гэх буруу ойлголтыг цэгцлэх цаг болсон

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл болон 2027-2028 оны төсвийн төсөөлөл, холбогдох тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц хөгжлийн төлөвлөгөөний бодлогын чиглэлд ноцтой шүүмжлэл илэрхийллээ.

Тэрбээр Засгийн газраас боловсруулсан хөгжлийн төлөвлөгөөнд нийт 17.5 их наяд төгрөгийн төсөл арга хэмжээ тусгагдсанаас 33 хувь нь, мөн УИХ-ын гишүүдийн саналын 41 хувь нь авто замын бүтээн байгуулалт руу чиглэсэн байгааг онцлон анхааруулжээ.

Түүний хэлснээр, олон жил “зам дагаж хөгжил ирнэ” гэсэн буруу хандлагаар төсвийн ихэнх хөрөнгө оруулалт автомашины дэд бүтцэд зориулагдаж ирсэн нь оновчтой шийдэл биш. Тэрээр “зам дагаж хөгждөг орнууд бол автомашин үйлдвэрлэдэг улсууд” хэмээн тэмдэглээд, ийм улсуудаас ирсэн зөвлөхүүдийн зөвлөмжийг Монголын нөхцөлд шууд хэрэгжүүлдэг нь асуудал болж байгааг шүүмжилсэн юм.

Г.Лувсанжамцын үзэж буйгаар Монголын эдийн засгийн онцлог нь уул уурхай, хөдөө аж ахуйд суурилдаг тул хөгжлийн үндэс нь:

  • Боловсрол,
  • Эрүүл мэнд,
  • Эрчим хүч

гэсэн гурван салбарт чиглэгдэх ёстой гэжээ. Харамсалтай нь эдгээр салбаруудад зарцуулагдах хөрөнгө төсвийн ердөө бага хувийг эзэлж байгаа бөгөөд боловсролын салбарт 5%, эрүүл мэндийн салбарт 3% ногдож буй нь хангалтгүй гэж тэр үзэж байна.

Тэрээр:
“Нэг ангид 55-аас дээш хүүхэд чихцэлдээд сууж байхад хөгжлийн төлөвлөгөөний 33%-д зам барья гэж оруулж болохгүй. Хүүхдийн боловсрол, иргэдийн эрүүл мэнд, аж ахуйн нэгжийн эрчим хүчийг нэн тэргүүнд тавих ёстой” хэмээн хатуу байр суурь илэрхийлэв.

Мөн Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яамд хандан наймдугаар сарын 15-наас өмнө 2026 оны төсвийн төсөлд тусгах арга хэмжээг нийгэм, эдийн засагт үзүүлэх ач холбогдлоор нь эрэмбэлж, Эдийн засгийн байнгын хороонд танилцуулахыг уриалсан юм. Энэ нь ирэх жилийн төсвийн хэлэлцүүлгийг илүү оновчтой, өгөөжтэй болгоход чухал ач холбогдолтой гэж тэр үзжээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

1 COMMENT

  1. Сонирхолтой санаа. Зам дагаж хөгжил биш, харин төлөвлөлт дагаж хөгжил гэдэг нь үнэн байж мэднэ

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here