3.1 C
Ulaanbaatar
Ням, 6 сар 15, 2025

Г.Занданшатар МАН-ын дэмжлэгийг авч, Ерөнхий сайдад нэр дэвшлээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

МАН-ын Бага хурлын санал хураалтын дүн гарч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар Ерөнхий сайдад нэр дэвших эрхээ албан ёсоор баталгаажууллаа. Хурлын санал хураалт нууцаар, цаасаар явагдсан бөгөөд Бага хурлын гишүүдийн 67 хувь нь Занданшатарыг дэмжсэн байна.

Харин үлдсэн гишүүд нь заалнаас нэрээ дэвшүүлсэн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнд саналаа өгсөн байна.

Дараагийн Ерөнхий сайд тодрох үйл явц

МАН-ын шийдвэр нь дараагийн Ерөнхий сайдыг томилох албан ёсны процессын эхлэл болж байна. Монгол Улсын хуулийн дагуу, намын дэмжлэг авсан нэр дэвшигчийн нэрийг Ерөнхийлөгч тав хоногийн дотор УИХ-д өргөн барих ёстой. Үүний дараах хуулийн дараалал дараах байдалтай байна:

1. Байнгын хорооны хэлэлцүүлэг

  • Ерөнхийлөгчийн санал ирснээс хойш Төрийн байгуулалтын байнгын хороо ажлын 3 өдрийн дотор хуралдаж, санал дүгнэлт гаргана.

2. УИХ-ын нэгдсэн чуулган

  • Байнгын хорооны дүгнэлт, Ерөнхийлөгчийн саналыг үндэслэн УИХ ил санал хураалт явуулна.
  • Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тохиолдолд Ерөнхий сайдыг томилсон гэж үзнэ.

Г.Тэмүүлэн өрсөлдөөнд нэрээ дэвшүүлсэн

Бага хурлын үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн заалнаас нэрээ дэвшүүлж, Ерөнхий сайдын сунгаанд оролцсон нь нам доторх залуу үеийн үзэл санаатай, бодлогын өрсөлдөөн өрнөж байгаагийн илэрхийлэл болсон.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here