-2.9 C
Ulaanbaatar
Даваа, 10 сар 13, 2025

Г.Занданшатар: НӨАТ-ын буцаан олголтыг 2.5 дахин нэмэгдүүлнэ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр Төрийн ордонд Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн төслийн талаар мэдээлэл хийж, иргэдийн татварын ачааллыг бууруулах шинэчлэлийн талаар танилцууллаа.

Тэрбээр НӨАТ-ын буцаан олголтыг эрс нэмэгдүүлэхээр төлөвлөж буйгаа хэлэв. Одоогийн 2 хувь байсан буцаан олголтыг 5 хувь болгон нэмэгдүүлж, 2027 оноос бүрэн буюу 10 хувийг буцааж олгохоор хуульд тусгажээ.

Жишээлбэл, сард 800 мянган төгрөгийн худалдан авалт хийдэг иргэн 80 мянган төгрөгийн НӨАТ төлдөг. Өмнө нь зөвхөн 16 мянган төгрөг буцаан авч байсан бол одоо 40 мянгыг буцаан авах боломжтой болно. Харин 2027 оноос эхлэн ижил хэмжээний худалдан авалтад бүрэн 80 мянган төгрөг буцаан авах юм.

Ерөнхий сайдын хэлснээр, нийт иргэдийн 75 хувь нь сардаа 1 сая төгрөгөөс доош худалдан авалт хийдэг тул энэ шинэчлэл өргөн хүрээг хамрах аж.

Тэрбээр мөн:

  • Сарын 1.5 сая төгрөгийн цалинтай хүний хувьд 800 мянган төгрөгийн худалдан авалт татвараас чөлөөлөгдөж, үлдсэн 700 мянган төгрөгөөс 10 хувь буюу 70 мянган төгрөгийн татвар авна.
  • Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн татварын босгыг 50 сая төгрөгөөс 400 сая төгрөг болгон нэмэгдүүлж, татварын дарамтыг бууруулна.
  • Банкны дансыг бүхэлд нь хаах бус орлогоос татвар суутгах шинэ зохицуулалт нэвтрүүлнэ.

Төсвийн талаарх мэдээлэлд дурдсанаар 2025 онд нийт төсвийн зарлага 35.1 их наяд төгрөг байсан бол 2026 онд 3 их наядаар бууруулна. Төрийн албан хаагчдын тоог ч 218 мянгад барьж, цаашид нэмэгдүүлэхгүй байх бодлого баримтална.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here