ДАН 2.0 шинэчлэгдэж, зайнаас бүртгэл үүсгэх нөхцөл бүрдэв
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй цахим шилжилтийн хүрээнд ДАН 2.0 танилт, нэвтрэлтийн системийг шинэчилжээ. Үүний хүрээнд гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэд иргэний үнэмлэх болон гадаад паспортын зурагтай харьцуулалт хийлгэж, царай таниулах хэлбэрээр хэрэглэгчийн бүртгэл үүсгэх боломжтой болсон байна.
Нэвтрэлт Authenticator-оор баталгаажина
Царай танилтаар бүртгэл үүсгэсэн хэрэглэгчид нэг удаагийн код ашиглан Google, Microsoft зэрэг Authenticator-оор нэвтрэх зохицуулалт хэрэгжинэ.
Гадаадад суугаа иргэдийн төрийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэнэ
Ингэснээр дэлхийн өнцөг булан бүрд оршин суугаа Монгол Улсын иргэд “E-Mongolia”-д нэвтэрч, төрийн үйлчилгээг илүү түргэн шуурхай авах боломж бүрдсэн талаар мэдээллээ.





