19.1 C
Ulaanbaatar
Баасан, 5 сар 23, 2025

“Gangbay” хамтлагийн бие даасан “Касета” тоглолт энэ сарын 24-нд болно

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Поп урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Gangbay” хамтлаг өөрсдийн анхны бие даасан тоглолтоо “Касета” нэрийн дор тавдугаар сарын 24-ний өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах гэж байна.

Тус хамтлаг 2019 онд хоёр хүний бүрэлдэхүүнтэйгээр уран бүтээлийн гараагаа эхлүүлж, “Two Товариш Tour” дуугаараа анх олны танил болсон юм. Үүнээс хойш тэд “Belucci Records”-той хамтран ажиллаж, өөрсдийн дуу хөгжмийг гаргаж эхэлсэн бөгөөд дуу бүрээ өөрсдийн гэрийн студид бичиж авдаг гэдгээрээ онцлогтой.

2020 онд “Xalxstar” нэртэй анхны цомгоо “Belucci Records”-с албан ёсоор гаргаж, YouTube платформ дээр эхэлж байршуулсан бөгөөд таван сарын дараа “Locatune” нэрээр хөгжмийн дэлгүүрүүдэд худалдаанд гарсан. Энэхүү цомогт “Gangan Tsagaan”, “Mogjookhon Khuu”, “Seen” зэрэг хит дуунууд багтсан байдаг.

Хоёр дахь цомог болох “Gilbee” нь 2021 оны есдүгээр сарын 17-нд “Sas Media”-с гарсан бөгөөд нийт 10 дуу багтсан. Тус цомгийг зөвхөн нээлтийн арга хэмжээнд ирсэн үнэнч фенүүддээ зориулан бэлэг болгон тараасан нь фэнүүдийнх нь сэтгэлийг татсан үйлдэл болсон юм.

“Касета” тоглолтыг орон нутгийн болон гадаадад байгаа фенүүдэд зориулан “SOmedia” платформоор шууд дамжуулах тул хэн ч хаанаас ч хамтлагийн тоглолтыг үзэх боломжтой гэж зохион байгуулагчид мэдээллээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here