4.1 C
Ulaanbaatar
Ням, 9 сар 7, 2025

Газар дундын тэнгисийн хоолны дэглэм Альцгеймерийн эрсдлийг бууруулна гэж эрдэмтэд тогтоожээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Альцгеймерийн өвчин удамшлын генийн мутацитай хүмүүст зайлшгүй тохиолдох хувь тавилан гэж удаан хугацаанд үзэж ирсэн. Гэсэн хэдий ч сүүлийн үеийн судалгаагаар энэ ойлголтыг өөрчилсөн байна. Эрдэмтэд зөв хооллолтын тусламжтайгаар, тэр дундаа удамшлын өндөр эрсдэлтэй хүмүүсийн хувьд ч Альцгеймерийн өвчин тусах магадлалыг мэдэгдэхүйц бууруулж болохыг тогтоожээ.

Судлаачид Газар дундын тэнгисийн хоолны дэглэмд онцгой анхаарал хандуулжээ. Энэ хоолны дэглэм нь жимс, хүнсний ногоо, загас, үр тариа, чидун жимсний тос, самар зэрэгт тулгуурладаг. Энэ нь зүрх судасны эрүүл мэндийг дэмжихээс гадна тархины үйл ажиллагааг сайжруулдаг болохыг судалгаагаар баталжээ. Уг хоолны дэглэмийг дагаж мөрдсөн, удамшлын өндөр эрсдэлтэй хүмүүсийн танин мэдэхүйн чадвар ижил төрлийн хооллолтыг үл тоомсорлосон хүмүүстэй харьцуулахад илт бага хэмжээгээр мууддаг болохыг тогтоосон байна.

АНУ-ын эрдэмтдийн судалгаагаар Газар дундын тэнгисийн хоолны дэглэм нь Альцгеймерийн өвчний удамшлын эрсдэлийг бууруулж чадна гэжээ. Энэ дэглэм нь жимс, хүнсний ногоо, чидун жимсний тос, загас, самар, үр тариаг түлхүү хэрэглэдэг бөгөөд улаан мах, боловсруулсан хүнс, чихэр зэргийг аль болох багасгадаг онцлогтой.

Харвардын Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн T.H. Chan-ийн судлаачдын багийн хийсэн судалгаагаар энэ хоолны дэглэм нь ялангуяа APOE4 генийн хоёр хувилбартай хүмүүст онцгой хамгаалалт үзүүлдэг болохыг тогтоожээ. Энэ ген нь Альцгеймерийн өвчинтэй холбоотой хамгийн өндөр эрсдэл дагуулдаг боловч зөв хооллолт нь түүний нөлөөг бууруулж чадна.

Хоолны дэглэмийн үйл ажиллагааны механизм нь тархины үрэвслийг багасгах, бодисын солилцоог сайжруулахтай холбоотой. Антиоксидант болон омега-3 тосны хүчлээр баялаг хүнс нь мэдрэлийн эсийг хамгаалж, Альцгеймерийн өвчний гол шинж болох уургийн хуримтлалыг багасгахад тусалдаг байна.

Эрдэмтэд уг хоолны дэглэм нь эмчилгээ биш, эрсдэлийг бүрэн арилгах боломжгүй гэдгийг онцолжээ. Гэсэн хэдий ч энэ нь удамшлын хүчин зүйлсийн нөлөөг сулруулж, танин мэдэхүйн хомсдолоос урьдчилан сэргийлэх чухал боломж юм. Энэхүү нээлт нь ген ба амьдралын хэв маягийн уялдааг онцолж, Альцгеймерийн өвчнөөс сэргийлэх шинэ боломжуудыг нээж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here