27.1 C
Ulaanbaatar
Лхагва, 7 сар 16, 2025

Газын зурваст өлсгөлөн, эмх замбараагүй байдал дээд цэгтээ хүрч, олон хүн амь үрэгдлээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Израил улс олон улсын хүмүүнлэгийн тусламжийг хязгаарлаж, хориглосноос үүдэн Газын зурваст хүнсний хомсдол улам гүнзгийрч, үүнтэй холбоотой эмх замбараагүй байдал газар авч байна. Олон сарын турш өлсгөлөнд нэрвэгдсэн палестинчууд хүнсний дэлгүүр, агуулах, тусламжийн төвүүдийг дээрэмдэж, хулгайлах явдал эрс нэмэгдээд байна.

Лхагва гарагт Газын зурвасын төвийн Дэйр аль-Балах хотод байрлах НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн агуулах руу олон зуун хүн хүчээр дайран орж, хүнсний бараа дээрэмдсэн бөгөөд уг үймээний үеэр дөрвөн хүн буудуулж амиа алдсан тухай мэдээлжээ. Хэн гал нээсэн нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Пүрэв гарагт Газын зурвасын хойд хэсгийн Газа хотын хүнсний зах дээр дахин эмх замбараагүй байдал дэгдэж, тус нөхцөл байдлыг хянах зорилгоор илгээсэн Хамасын дотоод хэргийн яамны долоон цагдаа Израилын агаарын довтолгоонд өртөн амиа алдсан байна. Израилийн армийн зүгээс энэ үйл явдлын талаар тайлбар хийгээгүй ч террористуудын байршилд олон арван агаарын цохилт өгсөн гэж мэдэгдэв.

Газын төвийн Бурейж дүрвэгсдийн хуаранд хамгийн багадаа 23 хүн амь үрэгдсэн бөгөөд нийтдээ пүрэв гарагт 44 хүн амь алдсан талаар орон нутгийн түргэн тусламжийн албанаас мэдээлжээ.

Хүмүүнлэгийн тусламж түгээж буй GHF (Gaza Humanitarian Foundation) байгууллагын Рафах хот дахь төвд мөн эмх замбараагүй байдал үүсч, 50 орчим хүн буудуулан шархадсан тухай НҮБ-ын ахлах албан тушаалтан мэдээлэв. Израилын зэвсэгт хүчний зүгээс энгийн иргэд рүү гал нээгээгүй, зөвхөн анхааруулах зорилгоор агаарт буудсан гэж мэдэгдсэн бол, GHF байгууллага иргэд рүү буудсан талаар мэдээлэл худал болохыг мэдэгдэж, уг өдөр нийт 997,920 порц хүнс бүхий 17,280 хайрцаг тусламжийг тараасан гэв.

НҮБ GHF-ийн үйл ажиллагаанд хамтран оролцохоос татгалзсан бөгөөд тус байгууллагын тусламжийн хуваарилалтын системийг ёс зүйгүй, итгэл хүлээх боломжгүй гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Харин АНУ болон Израилын зүгээс тус систем нь Хамас бүлэглэлийн хулгайгаас сэргийлэх зорилготой гэдгийг онцолж байна.

Нөхцөл байдал ийн хурцдаж буй энэ үед хоёр талын хооронд гал зогсоох хэлэлцээ үргэлжилж байгаа бөгөөд АНУ-ын Ойрхи Дорнодын асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Стив Уиткоффын боловсруулсан шинэ саналыг Израил дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Харин Хамас бүлэглэл уг саналыг хүлээж авахаас татгалзсан байна. Учир нь АНУ-ын гаргасан энэхүү саналд Газын зурвасаас Израилын цэргүүдийг бүрэн гаргах тухай шаардлагыг тусгаагүй байжээ.

Израил болон АНУ-ын хэвлэлүүдийн мэдээлснээр Стив Уиткоффын саналд 60 хоногийн гал зогсоох хугацаанд Хамасын талаас амьд буй 10 барьцааны хүнийг амиа алдсан иргэдийн цогцостой нь хамт суллах, харин Израилийн тал хоригдож буй олон палестинчуудыг суллах нөхцөл орсон байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here