26.1 C
Ulaanbaatar
Ням, 7 сар 13, 2025

Гэр бүлээс гадуурх харилцаа гэмт хэрэг биш учраас сэтгэл санааны хохирол нэхэмжлэх боломжгүй

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монголд сүүлийн үед гэр бүлээс гадуурх харилцаатай холбоотой сэтгэл гутрал, сэтгэл санааны хохирлын тухай сэтгэгдэл, шүүмжлэл сошиал орчинд газар авч байна. Гэвч манай улсын хуулиар гэр бүлээс гадуурх харилцаа нь гэмт хэрэг биш тул ийм шалтгаанаар сэтгэл санааны хохирол нэхэмжлэх эрх зүйн үндэс байхгүй юм.

Сэтгэл санааны хохирол зөвхөн гэмт хэргийн улмаас тооцогдоно

2022 онд батлагдсан Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгаар, хүний сэтгэц, сэтгэл санаанд учирсан хор уршгийг гэмт хэрэг үйлдэгдсэн тохиолдолд л тогтоох боломжтой болсон. Үүнд Эрүүгийн хуулийн 14 бүлгийн 85 төрлийн гэмт хэрэг хамаарах бөгөөд үүнээс үүдсэн сэтгэцийн хохирлыг тодорхой шалгуур үзүүлэлтээр үнэлдэг. Гэр бүлээс гадуурх харилцаа нь эдгээрт багтахгүй учраас тусгайлан нэхэмжлэл гаргах үндэслэл байхгүй юм.

Гэвч хэрүүл маргаан даамжирч гэмт хэрэг болсон тохиолдолд өөр хэрэг

Хэрэв гэр бүлээс гадуурх харилцаа нь гэр бүлийн маргаан үүсгэж, хүчирхийлэл, бие махбодод хохирол учруулах зэрэг гэмт хэргийн нөхцөл байдалд хүрвэл, тухайн хохирогч сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэх эрхтэй болно. 2023–2025 онд шүүх сэтгэл санааны хохиролтой холбоотой 26 хэрэг шийдвэрлэсний 8 нь гэр бүлээс гадуурх харилцаанаас үүдэлтэй байна.

Жишээ нь: Боксчин эрэгтэй хамтран амьдрагчтайгаа хардалттай холбоотой маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, сэтгэцэд нь III зэргийн хор хохирол учруулсан. Шүүх 8,580,000 төгрөгийн нөхөн төлбөр гаргуулсан байна (660,000 төгрөг × 13 дахин нэмэгдүүлсэн).


Японы жишээ: Хууралтад орсон тал сэтгэл санааны хохирол нэхэмжилж болдог

Харин Японд “фүрин” (хууралт) буюу гэр бүлээс гадуурх харилцаанд орсон тохиолдолд хуульд тодорхой нөхцөл хангасан тохиолдолд гуравдагч этгээдээс сэтгэл санааны хохирол нэхэмжлэх боломжтой. Үүнд:

  • Гэрлэлт хүчин төгөлдөр байх
  • Гуравдагч этгээд тухайн хүн гэрлэсэн гэдгийг мэдэж байх
  • Бэлгийн харилцаа тогтоогдсон байх
  • Харилцаа тогтвортой, урт хугацаанд үргэлжилсэн байх

Сэтгэл санааны хохирлыг Японд тогтсон мөнгөн дүнгээр бус, шүүгчийн үзэмж, харилцааны үргэлжлэх хугацаа, хохирол үүсгэсэн байдлаас хамааран 500,000 – 3,000,000 иен хүртэл хэмжээгээр тогтоодог байна.


Монголын хуульд өөрчлөлт оруулах шаардлага бий юу?

Ганцхан “Сэтгэл минь хохирсон” гэх үндэслэлээр манайд гомдол гаргах эрх зүйн боломж өнөөдрийн байдлаар байхгүй. Гэхдээ урт хугацааны хууралт, сэтгэл санааны гүн хохирол гэх мэт асуудалд хүний эрхийн талаас хандах шаардлага буйг хуулийнхны зүгээс ч хэлж байна.

Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа:
“Манайд гэр бүлээс гадуурх харилцаа гэмт хэрэг биш. Гэхдээ урт хугацаанд гэр бүлийн гишүүнээ хуурсан, айдас, сэтгэл гутралд оруулсан бол түүнийг хууль, хүний эрхийн үүднээс цаашид авч үзэх боломжтой байх ёстой.”

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here