18.1 C
Ulaanbaatar
Ням, 7 сар 13, 2025

Гэр бүлийн санхүүгээ хэрхэн ухаалгаар төлөвлөх вэ?

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Залуу хосууд болон гэр бүлүүд санхүүгийн асуудлыг хамтдаа ярилцаж, төлөвлөж, хариуцлагаа хуваалцан, нэг зорилго дор урагшлах нь тогтвортой, эрүүл харилцааны үндэс болдог. Харин хаанаас, яаж эхлэхээ мэдэхгүй байгаа бол 50/30/20 буюу 70/20/10 гэсэн түгээмэл мөнгөний зарчмыг баримтлан санхүүгээ удирдаж эхлэх боломжтой. Эдгээр нь орлогын тодорхой хувийг тогтмол зардал, хувийн хэрэглээ, хадгаламжид хуваарилан зарцуулахад чиглэдэг бөгөөд амьдралын хэв маягт тааруулан багахан өөрчлөлт хийхэд тохиромжтой байдаг.

Гэр бүлийн санхүүгээ зөв зохион байгуулахын тулд хамгийн түрүүнд тогтсон нэг өдөр сард нэг удаа хамтдаа сууж, ирэх сарын орлого зарлагын төлөвлөгөөг гаргах хэрэгтэй. Тайван орчинд төвлөрч, сэтгэл хөдлөлөөс ангид, анхаарал сарниулах зүйлгүйгээр ярилцах нь илүү үр дүнтэй байдаг. Энэ үед хүүхдүүдээ ч хамруулан санхүүгийн талаар ойлголт өгөх нь ирээдүйд хариуцлагатай хэрэглэгч болоход нь дэм болно.

Төлөвлөгөө гаргахдаа орлого болон зардлаа тодорхой ялгаж бичих шаардлагатай. Тогтмол зардалд байр, сургалтын төлбөр, хувьсах зардалд хүнс, машин, аялал, зугаа, мөн зээлийн төлбөр зэргийг тус бүрт нь ангилан тооцоолох хэрэгтэй. Ингэснээр яг хэдийг хадгалах боломжтой вэ гэдэг нь ил болно. Хэрвээ хадгаламж хийх мөнгө үлдэхгүй бол зарим үр ашиггүй зардлаа танах нь зүйтэй. Жишээлбэл, хүнс, гар утас, автомашины хэрэглээнд сар бүр дээд хязгаар тогтоох нь хэт зарлагаас сэргийлэх арга юм.

Амьдралд гэнэтийн зүйлс тохиолдох нь түгээмэл учир чухал өдрүүдэд зориулсан тусгай төсөвтэй байх хэрэгтэй. Төрсөн өдөр, хурим, найр зэрэгт зориулж урьдчилан бэлдэх нь дарамтгүй байдлаар тэмдэглэлт мөчүүдийг өнгөрөөхөд тусална. Мөн гэнэтийн үйл явдалд зориулж тусдаа данстай байх нь санхүүгийн тогтвортой байдлыг хангана. Энэ бүхнээс гадна орлогоо нэмэх нь урт хугацааны хувьд илүү зөв шийдэл гэдгийг мартаж болохгүй.

Санхүүгийн сахилга баттай байхын тулд гэр бүлийн зорилгод нийцсэн хадгаламжийн дансуудыг нээж, тогтмол орлогоосоо тодорхой хувийг байршуулах хэрэгтэй. Үүнд:

  • Хүүхдийн хадгаламж: Хүүхдийн ирээдүйд зориулсан хуримтлал.
  • Эрсдэлийн хадгаламж: Гэнэтийн нөхцөл байдалд ашиглах зорилготой.
  • Хуримын хадгаламж: Ирээдүйн хуримын бэлтгэлд зориулагдана.
  • Хувийн хадгаламж: Хувийн санхүүгийн бие даасан байдалд хэрэгтэй.
  • Бизнесийн хадгаламж: Бизнесийн төсөл, зорилгод зориулагдах хуримтлал.
  • Аяллын хадгаламж: Чөлөөт цаг, амралтад зориулан хадгалж болно.
  • Хугацаагүй хадгаламж: Яаралтай үед ашиглах, нөхөж бүрдүүлэх боломжтой данс.

Гэр бүлийн санхүү бол зөвхөн тооцоо биш, хамтдаа ухаалгаар урагшлах стратеги юм. Төлөвлөж, хэрэгжүүлж, сахилга баттай байх нь зөвхөн эдийн засгийн төдийгүй сэтгэлзүйн тогтвортой байдлыг бий болгоно.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here