-2.9 C
Ulaanbaatar
Ням, 11 сар 2, 2025

Гэрийн үйлчлэгч робот “NEO” захиалга авч эхэллээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

“AI” туслах технологи бодит хэрэглээнд нэвтэрч байна

АНУ-ын “1X” нэртэй компани хиймэл оюун ухаанд суурилсан гэрийн туслах робот “NEO”-г танилцуулж, албан ёсны захиалга хүлээн авч эхэлжээ. Энэ нь хиймэл оюун ухааны технологи ахуйн хэрэглээнд бүрэн нэвтрэх шинэ үеийг эхлүүлж байна гэж шинжээчид дүгнэж байна.

NEO нь хувцас угаах, гэр цэвэрлэх, гэрэл асаах болон унтраах зэрэг өдөр тутмын ажлуудыг гүйцэтгэх чадвартай. Урьдчилсан захиалгын төлбөр 200 ам.доллар, харин бүрэн үнэ нь 20 мянган ам.доллар юм. Мөн хэрэглэгчид роботыг сараар түрээслэх боломжтой бөгөөд түрээсийн үнэ сар бүр 499 ам.доллар байна.

“1X” компанийн мэдээлснээр захиалсан хэрэглэгчдийн робот ирэх оноос эхлэн гэрт нь хүргэгдэж, ашиглалтад орно. Гэхдээ анхны хувилбарууд нь бүх үүргийг төгс биелүүлэхгүй байх магадлалтай аж.

Алсын зайн операторуудын тусламжтай ажиллана

Компанийн тайлбарласнаар:

“NEO эхний шатанд зарим ажлыг гүйцэтгэхдээ алсын зайнаас операторуудын тусламж шаардлагатай болно. Тэд роботын камераар дамжуулан хэрэглэгчийн орчныг ажиглаж, удирдамж өгнө. Гэхдээ эзэмшигч аппликейшнаар дамжуулан бүх үйлдлийг хянах боломжтой. Хэрэглэгчийн нууцлалыг хамгаалахын тулд царай бүдгэрүүлэх болон хязгаарлалт бүхий бүсүүдийг тохируулах боломжийг бид олгож байна.”

Цаашид компани NEO-г бүрэн автоном ажиллагаатай, өөрийн мэдрэгч болон хиймэл оюун ухаанд тулгуурлан даалгаврыг бие даан гүйцэтгэх чадвартай болгохоор хөгжүүлж буйгаа онцолжээ.

Техникийн үзүүлэлт ба хэрэглэгчдийн хандлага

NEO роботын өндөр 1.55 метр, жин нь 1.55 кг, харин өргөх чадвар нь 1.55 кг хүртэл юм. Тэрээр бор, саарал, хар хүрэн гэсэн гурван өнгийн сонголттой, мөн хүнтэй төстэй харагдуулахын тулд “цамц” мэт хувцастайгаар бүтээгджээ.

Технологийн энэ дэвшлийг хэрэглэгчид янз бүрээр хүлээн авч байна. Зарим нь “iRobot” эсвэл “Black Mirror” цувралаас гарах мэт сэтгэл хөдөлгөм туршилт гэж үзэж байгаа бол, нөгөө хэсэг нь “Terminator”-ын эхлэл биш биз хэмээн болгоомжилж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here